2024 оны 04 сарын 24
Мэдээ, мэдээлэл
ЗАСГИЙН ГАЗАРТАЙ 680 САЯЫН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН МҮЭХ-оо БАГШ НАРЫН ТЭМЦЛИЙГ ЯАЖ ДЭМЖИХ ВЭ

Төр хувийн хэвшилд ажиллаж байгаа жирийн ажилтан албан хаагчдын эрх ашгийг хамгаалах ёстой  МҮЭХ нь өнөөдөр засгийн газартайгаа хаалтын гэрээ байгуулаад амьдарч байна гэвэл уншигч та итгэх үү.  Монголын багш нар цалин тэтгэмжэж нэмүүлэх асуудлаар ажил хаялт зарлаж удаа дараа засгийн газарт шаардах бичиг хүргүүлж чөлөөт ажил хаялт тэмцлийг хийгээд байгаа билээ. Энэ үед МҮЭХ-ны зүгээс багш нарын цалин нэмэх шаардлагыг  дэмжих нь бүү хэл  хараагүй сонсоогүй мэт таг дуугай өнгөрч байсан. Багш нарын цалин нэмэх ажил хаях асуудал дээр үйлдвэрчний эвлэл дуугүй суугаад байсны цаад учир нь тус холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Ж.Эрдэнэбатын . Үйлдвэрчний эвлэл энэ мөнгөө өөрийн дансаараа шилжүүлж авсан байдаг. Магадгүй 680 сая төгрөгийг Х.Амгаланбаатар, Ж.Батзориг нар авчихсан болохоор багш нарын тэмцлийг саармагжуулах, хойшлуулах талаар идэвхитэй тэмцэж байсан нь тодорхой байжээ.

 Боловсрол, шинжлэх ухаан хариуцсан ҮЭ-ийн дарга Ж.Батзориг “Засгийн газар багш нарын цалин нэмнэ гэж дангаараа зарлах ёсгүй” хэмээн хэвлэлийн хурал зарлаж байсан байдаг. НХХЯ-ны сайд Н.Номтойбаяр МҮЭХ-ны хамт олны өмнө багш, эмч нарыг цалин хөлсөө нэмүүлэх асуудлыг дарж чадсангүй хэмээн Х.Амгаланбаатарыг загнасан явдал гарчээ. Өдгөө “Хаалтын гэрээ” хийсэн Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон учир МҮЭХ-ны зүгээс “Багш нарын цалинг эдийн засаг сэргэсэн үед системтэйгээр” гэхчилэн сулавтархан дэмжих дүр үзүүлж байна. Нийгмийн сүлжээгээр багш нарынхаа эсрэг ажиллахаар Засгийн газартай “Хаалтын гэрээ” байгуулсан “МҮЭХ татан буулгая” гэсэн санаачилга өрнөж олон мянган шударга иргэдийн дэмжлэгийг авч байгаа нь авилгад идэгдсэн шударга бус худалдагдсан дарга нар буруутай үйл ажиллагаанаас болжээ. 

Үйлдвэрчний эвлэлийн дарга нар нь засгийн газартайгаа гэрээ байгуулж хэдэн зуун саяаар авилга аваад байхаар үйлдвэрчинд жирийн ажилчид итгэх үү...

ulsturch.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.