2024 оны 12 сарын 10
Мэдээ, мэдээлэл
Гашуунсухайт – Ганц модны хилийн боомтод тээвэр төлөвлөлтийг хэрэгжүүлж байна
Гашуунсухайт хилийн боомтын нүүрс тээвэрлэлтэд үүссэн нөхцөл байдлыг арилгах, нүүрсний ачилт тээвэрлэлтийн үйл ажиллагаанд зохицуулалт хийх зорилгоор ЗТХЯ болон Автотээврийн үндэсний төвийн ажлын хэсэг  ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас нүүрс тээвэрлэлтийн талаар авах арга хэмжээтэй холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 320 дугаар тогтоолыг батлан гаргасан. Тус тогтоолыг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд нүүрс тээвэрлэлтийг уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт хүртэлх тээвэрлэлтийг зохион байгуулах, хилийн боомтоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн тоо хэмжээтэй уялдуулан нүүрсний ачилт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тээвэр төлөвлөлтийг хийх зэрэг ажлыг эрчимжүүлэн байгаа юм. Мөн уг тогтоолыг хэрэгжүүлэх  ажлын хүрээнд ЗТХЯ-ын АТБЗГ-ын дарга С.Батболд, АТҮТ-ын дэд захирал Ш.Батсайхан нараар ахлуулсан ажлын хэсэг нь "Эрдэнэс таван толгой” ХХК, "Энержи ресурс” ХХК, орон нутгийн "Таван толгой” ХК уурхайгаас, нүүрс тээвэрлэлт хийх гэрээт 124 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаатай танилцан гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, гэрээний үүргийг хангуулан, санал дүгнэлт гаргаж  тээвэр зохион байгуулалтыг газар дээр нь төлөвлөн ажиллаж байна.

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.