2024 оны 12 сарын 07
Мэдээ, мэдээлэл
Б.ГАНХУЯГ: Иргэдийн ногдол ашгийн мөнгийг манай компани бүрэн шилжүүлсэн, иргэдэд тараахыг ҮЦТХТ мэднэ

Өчигдөр буюу наймдугаар сарын 27-нд /2020.08.27/ Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон албаны бусад хүмүүс мэдээлэл хийх үеэр иргэдийн ногдол ашгийн талаарх сэтгүүлчийн асуултад "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хариулт өглөө. 

Тэрээр "Иргэдийн ногдол ашгийн мөнгийг манай компани бүрэн шилжүүлсэн "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч 2 сая 512 мянган иргэн бий. Үүнээс 1,6 сая нь хувьцааны дансаа нээлгэсэн, тэр дундаасаа 702 мянга нь банкны дансаа мэдүүлсэн гэж ҮЦТХТ мэдээлэл өгөөд байгаа бөгөөд 48,5 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. "Эрдэнэс-Тавантолгой” ХК гэрээнд заасан 179 тэрбум төгрөгийг 100 хувь шилжүүлсэн. Иргэдэд тараах, дансанд нь шилжүүлэх ажлыг ҮЦТХТ /Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв/ ХХК хариуцдаг. Хэзээ яаж иргэдэд тараахыг тус компани мэднэ" хэмээн хэллээ. 

ЭХ СУРВАЛЖ: "Эрдэнэс-Тавантолгой"ХК

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.