2025 оны 02 сарын 12
Мэдээ, мэдээлэл
ХАМГИЙН ХЯМД БАЙР МУИС-ИЙНХ, ҮНЭТЭЙ НЬ “ОЮУТНЫ ӨРГӨӨ”

Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдээд байна. Товчхондоо бол 10-хан хоног үлдлээ. Хөдөө орон нутгийн оюутнууд их хотыг зорин ирснээр зуны гурван cap нам гүмхэн байсан нийслэл хотод хөл хөдөлгөөн хэдийнээ оржээ. Ялангуяа улсын гэх тодотголтой ШУТИС, МУИС, МУБИС-ийн хичээлээс байраас гадна дотуур байр хөл хөдөлгөөн ихтэй байна.

Тэгвэл оюутны байрны хүрэлцээний асуудал эцэг, эхчүүдийн “толгойны өвчин” болдог нь нууц биш. Нийслэлд жил бүр 35-40 мянган оюутан ирж, дотуур байранд амьдардаг гэх судалгаа бий. Харин Улаанбаатар хотын хэмжээнд 44 оюутны байр байдаг бөгөөд эдгээр нь нийт 15 мянган оюутан хүлээн авах хүчин чадалтай.

Энэ нь нийт суралцагчдын 10 гаруй хувийг эзэлдэг гэсэн үг. Дотуур байранд хамрагдаж чадаагүй оюутнууд хамаатан садан, эсвэл найз нөхдөөрөө нийлэн түрээсийн байранд амьдардаг жишиг тогтоод багагүй хугацаа өнгөрчээ. Тиймээс оюутны байр, нийтийн байр, хажуу өрөө болон 1-2 өрөө байрны үнийн мэдээлэл хүргэхээр сурвалжилга бэлтгэлээ.

ДОТУУР БАЙРАНД СУУХ ОЮУТНУУДЫН БҮРТГЭЛ ЭНЭ САРЫН 25-НД ЭХЭЛНЭ

Оюутнуудын эрэлт хэрэгцээн дээр үндэслэн одоогоос зургаан жилийн өмнө “Оюутны өргөө” буюу хүмүүсийн хэлж заншсанаар 1000 оюутны байрыг ашиглалтад оруулсан. Тус байранд төрийн өмчийн нийт 22 их, дээд сургуулийн оюутнууд амьдардаг. Ихэнх оюутны байр шинэ оюутнаа хүлээж аваагүй, засварын ажил дуусах шатандаа явж байгааг хэлж байна. Хамгийн түрүүнд “Оюутны ергөө”-г зорилоо.

Дотуур байранд оюутнуудыг энэ сарын 25-наас эхлэн бүртгэх гэнэ. Найман оюутны дунд гал тогоо, душ, 00-тэй аж. Доторх нь тохилог учир хүүхдүүд хувцсаа аваад ирэхэд л болно гэж үйлчилгээний ажилтан хэлж байна. Тус дотуур байрны төлбөр сарын 85 мянган төгрөг бөгөөд 10 сарын төлбөр болох 850 мянган төгрөгийг бэлнээр авдаг байна. Монгол Улсын боловсролын их сургуулийн харьяа оюутны байр учраас өөрийн сургуулийн оюутнуудыг түлхүү хүлээж авдаг, бусад сургуулийн оюутанд квот тогтоодог аж. Тэгвэл МУБИС-ийн оюутны нэгдүгээр байр 400 оюутны багтаамжтай.

Засварын ажил нь 80 орчим хувьтай яваа гэнэ. Тиймээс бүртгэл эхлэх хүртэлх хугацаанд засвар дуусахыг тус байрны ажилтан ярилаа. Харин Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутны дотуур байр 400 оюутны багтаамжтай бөгөөд бусад сургуулийн дотуур байрны адил мөн л засвартай байв. Оюутнуудыг наймдугаар сарын 25-наас эхэлж байрандаа оруулж эхлэх юм байна. Төлбөрийн хувьд жилийн 500 мянган төгрөг аж.

Тэгвэл манайдаа л олон оюутан хүлээж авах боломжтой дотуур байрнуудын нэг Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн дотуур байр нь 420 оюутны багтаамжтай. Мөн л 25-наас оюутнуудаа авах бөгөөд ХҮИС-ийн оюутан 550 мянга, бусад сургуулийн оюутан 660 мянган төгрөгийн төлбөртэй. Харин Монголын хамгийн их оюутантай сургууль болох ШУТИС-ийн дотуур байрны төлбөр 700 мянган төгрөгөөс эхэлдэг ажээ.

Томоохон сургуулиудаас хамгийн хямд төлбөртэй нь МУИС юм байна. Тус сургуулийн дотуур байрны төлбөр сарын 40 мянган төгрөгийн үнэтэй. Энэ нь дөрвөн хүний өрөө юм. СУИС-ийн хувьд зургаан хүний өрөөний жилийн төлбөр 550 мянган төгрөг гэнэ. Ерөнхийдөө бүх дотуур байр энэ сарын 25-наас бүртгэлээ эхлүүлэх бөгөөд эхлээд нэгдүгээр дамжаанд шинээр орж буй оюутнуудаа хамгийн түрүүнд хүлээн авна. Харин үлдсэн байрууддаа хоёр болон гуравдугаар дамжааны оюутнуудыг сугалаагаар оруулах ажээ. Тэгвэл төгсөх анги буюу дөрөвдүгээр дамжааны оюутнуудад дотуур байр бараг олдохгүй нь бололтой.

НЭГ ӨРӨӨ БАЙР 450 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА

Сүүлийн жилүүдэд оюутнууд найз нөхөд, ах, эгч, дүүсээрээ нийлэн байр түрээслэн амьдрах нь ихэсжээ. Тиймээс наймдугаар cap гарахтай зэрэгцэн 1-2 өрөө байрны эрэлт нэмэгддэг бөгөөд өнгөрсөн жилийг бодвол үнийн хувьд 50-150 мянган төгрөгөөс өссөн байна. Хамгийн хямд нэг өрөө байр байршлаасаа хамаараад 450 мянган төгрөгийн үнэтэй. Гэхдээ энэ нь тавилгагүй. Хотын төвөөс зайдуу XXI хороолол, Таван шар, “Хилчин” хотхонд нэг өрөө байрны үнэ ийм байна.

Харин хотын зүүн зах буюу Цайз, XVI хороолол, Офицеруудын ордон, Улаанху