2024 оны 03 сарын 04
Мэдээ, мэдээлэл
Хог хаядаг сэтгэхүйгээ өөрчлөхгүй бол хот даяараа хог цэвэрлээд ч нэмэргүй

Булган аймгийн Бугат сумбын Мааньтын голд зусдаг нийт айл өрх, аж ахуй нэгж байгууллагууд хамтран тухайн нутгийн ойр орчмын хог болон урсгал голыг цэвэрлэж, Мааньтын хогийн цэгийг сумын хогийн цэгт нүүлгэн цэвэрлэж ажиллажээ. Цэвэрлэгээнд нийт 32 айл өрхийн 25 хүн ачааны 7 портероор хогоо ачиж зардлыг Мааньтад зусаж байгаа айл өрхүүд өөрсдөө гаргасан байна. Энэ тэдний өөрсдийнхөө болон үр хүүхдийнхээ төлөө хийж байгаа хамгийн зөв алхам юм. 

Нэг үеэ бодвол сүүлийн үед иргэд байгууллага хамт олон найз нөхдөөрөө нийлэн бусдыгаа уриалан энэ мэт хог түүх аян өрнүүлж багагүй үр дүнд хүрээд байгаа.

Гэхдээ хог түүх нэг хэрэг. Хог түүх ухамсартай хүмүүс олдож байгаа нь таатай. Одоо харин хог хаядаггүй л болмоор байна. Учир нь хог хаядаг сэтгэхүйгээ өөрчилж чадахгүй бол хот даяараа гарч цэвэрлээд ч нэмэр байхгүй. 

Хотын соёлгүй, гудамжинд дураараа хогоо хаядаг, машиныхаа цонхоор чихэр, жимсний саваа шиддэг, өөрсдөө хогийн сав шиг болчихсон арчаагүй хүмүүсийг олон нийтийн сүлжээ, өөрсдөө хараад ичих өөр ямар газар байна, тэр бүхэнд түгээхэд яадаг юм. Өөрсдийг нь хартал SHARE хийе. Хотын дайсан, хог таригч гэж нэрлээд, олон хүнд харуулмаар байна. 

Мөн үүнийг уншиж байгаа эрхэм уншигч та бид хогоо ил задгай хаяхгүй, аялал зугаалганд явахдаа тарьсан хогоо бөөгнүүлж аваад ойролцоох хогийн савандаа хаяад хэвшчихвэл бидний хогноос болж сэтгэлээ чилээхгүй. Цэвэр орчинд эрүүл саруул өсөж торнихсон.

Т.Гэрэл

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.