2024 оны 12 сарын 14
Мэдээ, мэдээлэл
ДЭД САЙД АСАН О.ЭРДЭНЭБУЛГАНТАЙ ХАМТ УУХҮЯ-НЫ ГАЗРЫН ДАРГЫГ БАРИВЧИЛЖЭЭ
АТГ-аас Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг цагдан хорьсон байна. Мөн тус яамны газрын дарга асан М-ыг хамт цагдан хорьсон талаар эх сурвалж мэдээлэв.

Сайд асан О.Эрдэнэбулган нь 2012-2014 онд "Шинэчлэлийн" гэх тодотголтой Н.Алтанхуягийн  Засгийн газрын үед дэд сайдаар ажиллаж байсан.

Түүнийг Засгийн газар, Монголбанкнаас мөнгө гаргаж, аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэн бөгөөд шатахууны үнийн өсөлтөөс хамгаалахын тулд шилжүүлсэн хөрөнгийн зарцуулалттай холбоотойгоор шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл байгаа юм.

Тодруулбал, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд нефтийн үнийг тогтворжуулах гол хэлэлцээрийг хийж байсан аж. Гэвч өнөөдрийн байдлаар шатахууны үнэ нэмэгдэж 2000 төгрөг хүрсэнт бөгөөд өссөн хэвээр байна. Тиймээс тэднийг дээрх хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажилтай нь холбогдуулан саатуулсан байж болзошгүй аж.

О.Гэрэл
Оллоо.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.