2024 оны 04 сарын 25
Мэдээ, мэдээлэл
Хамгийн өндөр шагналын сантай ДАШТ-д манайхаас дөрвөн тамирчин зодоглоно

Олон улсын жүдо бөхийн холбооноос үнэмлэхүй жингийн ДАШТ-ийг арваннэгдүгээр сарын 11-12-нд Мароккод зохион байгуулах болсноо зарлалаа. Хамгийн өндөр шагналын сан буюу 500 мянган евро амалсан тус тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй жүдоч тус бүр 100 мянган евро өвөртөлнө. Тодруулбал Алтан медаль-100.000 евро, Мөнгөн медаль- 50.000 евро, Хүрэл медаль -25.000 евро, Шагналт тавдугаар байрт шалгарсан-10.000 евро, Шагналт долдугаар байрт шалгарсан хоёр жүдоч-5000 евро, Шилдэг 16-д үлдсэн найм жүдоч- 2500 евро хүртэх аж.  Монголын шигшээ багаас олимпийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт Н.Түвшинбаяр, ОУХМ Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр, Л.Отгонбаатар нар зодоглохоор мэдүүлгээ өгчээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.