2024 оны 12 сарын 07
Мэдээ, мэдээлэл
П.Орхоноос сэргээш илэрснийг зарлаж, алтан медалийг нь хураах шийдвэр гаргалаа

Индонез улсын Жакарта хотноо болсон Азийн наадамд эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 62 килограммын жинд аваргалсан Пүрэвдоржийн Орхоны допингийн шинжилгээний дүн эерэг гарсаныг албан ёсоор зарлаж, алтан медалийг нь хурааж авах мэдэгдлийг Азийн олимпийн зөвлөл  энэ сарын 3-ны өдөр албан ёсоор мэдэгджээ.

Түүний шээснээс WADA-гын хориглосон жагсаалтад багтах Станазолол бодис илэрсэн талаар Азийн олимпийн   зөвлөлийн албан ёсны сайт дээр мэдэгдсэн байна. 

Тус зөвлөлөөс "П.Орхонд наймдугаар сарын 20-ны өдөр хийсэн шинжилгээгээр допинг хэрэглэсэн байсан нь илэрч, тэмцээнээс хасагдах ёстой байсан. Тус шинжилгээний хариуд үндэслэн тэмцээний үеэр түүний гаргасан амжилтыг хүчингүй болгож байна” хэмээн мэдээлжээ.

Мөн 2017 оны арванхоёрдугаар сард Азийн наадамд оролцох бөхчүүдэд хийсэн шинжилгээгээр Монголын дөрвөн тамирчны допингийн тест эерэг гарч тэмцээнд оролцох боломжгүй болсон хэмээн мэдээлсэн байна. Эл асуудлаар Дэлхийн бөхийн холбоо албан ёсны мэдээлэл гаргаж, П.Орхоныг сэргээш хэрэглэсэн болохыг баталсан байна.

Эх сурвалж: https://www.insidethegames.biz/articles/1069615/reigning-world-champion-stripped-of-asian-games-wrestling-gold-medal-for-doping#.W5B9nfKqe5Y.facebook

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.