2024 оны 04 сарын 19
Мэдээ, мэдээлэл
Н.Мөнхбаатар ганцаарчилсан төрлийн тэмцээнээ өндөрлүүлэв

Токио-2020 паралимпийн байт харвааны тэмцээн өнөөдөр/2021.09.03/ үргэлжилж байна. Энэ төрөлд Монгол Улсаа төлөөлөн Н.Мөнхбаатар оролцлоо. Тэрбээр эхний тойрогтоо Хятадын Жао Лишүтэй учраа таарч, 0-6 гэсэн харьцаатай ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүлэв. Гэхдээ түүний хувьд паралимп дуусаагүй. Н.Мөнхбаатар холимог багийн төрөлд маргааш Италийн багтай өрсөлдөх болно.

Өнөөдрийн байдлаарх медалийн хүснэгтгийг хүргэе.

  1. Хятад – 80 алт, 46 мөнгө, 44 хүрэл – нийт 170 медаль
  2. Их Британи – 37 алт, 28 мөнгө, 38 хүрэл – нийт 103 медаль
  3. Орос – 32 алт, 27 мөнгө, 42 хүрэл –нийт 101 медаль
  4. АНУ – 28 алт, 31 мөнгө, 23 хүрэл – нийт 82 медаль
  5. Монгол – 1 алт – 1 медаль

Зургаа дахь удаагийн паралимпийн наадам Ням гаригт хаалтаа хийнэ.

https://news.mn/r/2470008/

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.