2024 оны 04 сарын 19
Мэдээ, мэдээлэл
Т.Аюурсайхан: Эрдэнэсийн сан хоосорсныг УИХ-д сууж байгаа олон хүн мэднэ

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2019 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцлээ. Уг асуудлыг хэлэлцэхийн өмнө Т.Аюурсайхан гишүүн цаашид энэ асуудлыг нээлттэй хэлэлцдэг болох хэрэгтэй гэлээ.

Тэрээр “Холбогдох хууль тогтоомжид нь өөрчлөлт оруулж энэ асуудлыг төрийн нууцаас гаргах хэрэгтэй. Цаашдаа хаалттай горимоор хэлэлцэж явах нь буруу гэж үзэж байна. Нууж, хадгалж, хамгаалах зорилготой боловч нууж байгаад хулгайлдаг болсон. Уг нь энэ асуудал дээр нуугаад байх асуудал юу ч байхгүй. Сүр бадруулж нууцалж байгаа Эрдэнэсийн санг хохироосон үйлдэл их хийж байгаа. Ихэнх нь гэмт хэргийн шинжтэй. Ер нь Монгол Улсын Эрдэнэсийн сан хоосон шахуу болсон. Үүнийг энэ танхимд сууж байгаа олон хүн мэдэж байгаа. Нууц гэдэг нэрээр материалыг нь дэлгэж болдоггүй. Шинээр томилогдсон Ерөнхий прокурор энэ сантай холбоотой асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй” гэлээ.

 

Eagle.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.