2024 оны 12 сарын 14
Мэдээ, мэдээлэл
АЛДАА НЬ МАН-ЫНХ ОНОО НЬ АРД ТҮМНИЙХ БАЙГ ЭЭ
"Далайн шуурга дэгдэхэд далай, хад хоёр мөргөлдөж байна гэж харагддаг боловч шуурга намдахад аль аль нь хэвээр байдаг. Харин далайн амьтад л хад мөргөж эрсэдсэн байдаг. Түүн шиг их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөнд хөгжиж буй улс орнууд л хамгийн их хохирол амсдаг" гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хэлсэн сонирхолтой үгийг энд эш татъя.
Дээрх үгийг энд онцолж байгаагийн учир нь, бид хүний хөгжил, амьдралын чанар ба дундаж давхарга, засаглал, улс төр, эдийн засаг, ажиллах хүч, үндэстний дархлаа, ногоон хөгжил, бүс, орон нутаг, Улаанбаатар түүний дагуул хотууд, нийгмийн бүхий л салбараа хүчтэй байлгахад анхаарах ёстой. Хүчирхэг Монгол Улс, хүчирхэг Монгол хүний төлөө Монгол төр ажиллахгүй л бол яг л их гүрнүүдийн тэмцэл дунд “далайн амьтад” шиг эрсдэлд ороход амархан болно. Ялангуяа Монголын төр хүчтэй байх ёстой. Төр хүчирхэг байдлаа бэхжүүлэх гэдгийг хэрхэн ойлгох нь чухал. Ардчилсан хувьсгалаас хойших 30 жил шиг эрээвэр хураавар 75-хан хүн төр барина гэдэг энэ цагт болон ирээдүй цагт хэт чадамжгүй, давжаа улс төр хийх нөхцөлийг бүрдүүлсэн гэдэгтэй санал нийлэх ч олон байна, нийлэхгүй хэсэг ч байх аж. Энэ бүх хэл ам дагуулсан нөхцөлийн дундуур Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар туучиж, "Парламент олуулаа болох ёстой. Хүчтэй болох ёстой" гэх суурь зөвтгөлд таацуулан олон удаагийн олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлсээр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүллээ.
2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг Монголын улс төрийн түүхэнд “түүхэн” хэмээн нэрлэх байх аа. Учир нь энэ өдөр Үндсэн хуульд дараах өөрчлөлтийг орууллаа.

<p class=24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.