Багш нар хүний санаанд оромгүй үйлдэл гаргадаг болжээ. Үйлдвэрчний эвлэлийн тамгаа аваад хэдэн сар жилээр алга болчихдог. Мэргэжлийн үнэмлэхний үнэт цаасыг нууж хулгайд алдчихлаа гэж худлаа ярьдаг. Бүр хүүхдүүдийнхээ дүнг нь засаад эргүүлээд аваад ирдэг. "Би нэгдүгээр цаг дээр хичээл орж чадахгүй. Хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгнө. Хичээлийнхээ хуваарийг надад зориулж гарга” гэж даналздаг. "Би нөхөртэй уулзалгүй удлаа. Солонгос явж гурван сар болмоор байна гэсэн хүсэлт гаргадаг. Тэр хүсэлтийг нь биелүүлэхээр ажлаасаа гарч дахиад солонгос явж мөнгө хийж ирнэ. Тодорхойлолт хийж өг” гэж дураараа аашилдаг. Өдөр шөнөгүй захирал руугаа мессеж бичдэг. Сүүлдээ намайг ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэж худлаа гүтгэж, цагдаа нөхөр, улс төрч ахаараа дарамтлуулах гэж оролдсон. Хууль хяналтын байгууллага түүнийг нь шалгаад худал нь гэдгийг нь тогтоодог. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг удаа дараа дуудаж олон нийтийн сүлжээгээр худлаа мэдээлэл цацаж, сургуулийнхаа нэр төрийг унагадаг багш нарын бүлэглэл бий болсон гэвэл уншигч та итгэх үү. Тэгвэл ардын хүүхдүүдийг соён гэгээрүүлэх ёстой багш нар ийм л хүний санаанд багтамгүй үйлдэл гаргадаг болжээ. Энэ бүгдийг уншигч та бүхэнд баримттайгаар хүргэж байна. Тэд "Би дарамтлуулдаг. Захирал багштай ажиллаж чадахгүй” гээд л яриад байвал хүн бүр итгэнэ. Энэ муу захиралд хэн итгэх юм” гэх технологийг хэрэглэж ашигладаг болжээ. Дээрх үйл явдал Үйлдвэрлэл УрлалынПолитехник коллежид болж өрнөж байгаа асуудал юм шүү.
Тамгаа аваад зугтдаг үйлдвэрчний хорооны дарга Г.Жаргалсайхан
Үйлдвэрлэл УрлалынПолитехник коллежид Үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2013 онд байгуулагдаж , даргаар нь багш Г. Жаргалсайхан сонгогдон үйл ажиллагаа явуулж байсан. Гэвч тус сургуулийн ҮЭ-ийн хорооны дарга Г. Жаргалсайхан нь 2016 онд жирэмсэний амралт авч тус ҮЭ-ийн үйл ажиллагаа зогссон юм. Г. Жаргалсайхан нь ҮЭ-ийн тэргүүлэгчиддээ тамга тэмдэгээ үлдээгээгүй өөрөө авч явсан бөгөөд тэргүүлэгчид болон гишүүдээс удаа дараа шаардсан боловч үл ойшоон үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна. Энэ байдлыг тэргүүлэгчид болон гишүүд нь хэлэлцээдҮЭ-ийн холбооны дүрмийн 7.6 –д заасны дагуу ҮЭ-ийн бүх гишүүдийн хурлыг 82.6 %- ийн ирцтэйхуралдуулж тус ҮЭ-ийн хороог татан буулгасан. 2017 оны 10 сард сургуулийн бүх багш , ажилчид хуралдаж ҮЭ-ийн хороог дахин байгуулж дарга, тэргүүлэгчдийг шинээр сонгосон. Гэвч Г. Жаргалсайхан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тамга, гэрчилгээг өгөөгүй тул ҮЭ-ийн хорооны үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байгааг удирдах дээд байгууллага болох БСШУ-ны ҮЭ-ийн холбоонд удаа дараа мэдэгдсэн . Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 058 тоот албан бичигт хуучин ҮЭХ-г татан буулгаж хамт олноос сонгогдсон ҮЭХ-г бүртгэхийг Оюуны өмч улсын бүртгэлийн газарт хүргүүлж тус үйлдвэрчний холбоог хүчингүйд тооцсон байна.
Есөн гэрчилгээ алга болсон хэрэг буюу дүн зассан багш
Өнгөрсөн хавар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст тус сургуулиас дуудлага өгсөн байдаг. Тус сургуулийн мэргэжлийн үнэмлэх бичсэн есөн ширхэг үнэт цаас ор сураггүй алга болсон байдаг. Цагдаа нар хэргийг шалгаж, сургууль даяар мэргэжлийн боловсролын гэрчилгээг эрэн хайж эхэлсэн байна. Учир нь өнөө маргаашгүй төгсөх есөн хүүхдийг гэчилгээ учит битүүлгээр алга болсон юм. Тэрвэл дээрх хэргийг гол буруутан нь Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежид Ангил хэлний багшаар ажилладаг Баатарын Золжаргал багш болж таарсан юм. Мэргэжлийн боловсролын үнэмлэх бичих ажилд өөрийн хүсэлтээр бичих ажилд орж 2019.06.04-2019.06.12-ний өдрүүдэд ажиллаж бичих хугацаанд боловсролын үнэмлэхийг нууцлан хадгалж хамгаалах үүрэг хүлээж гарын үсэг зурж баталгаажуулж боловсролын үнэт цаасыг хүлээж авсан. Өөрийн хариуцаж авсан Хэвлэлийн график дизайны ангийн есөн ширхэг мэргэжлийн үнэмлэхийг алдсан, засварлагдсан байдалтай нэг хоногийн дараа олдсон аж. Б.Золжаргал багш хүүхдүүдийн дүнг засах зорилгоор үнэт цаас бүхий гэрчилгээг нуун дарагдуулсан. Хүүхдүүдийн дүнг зассан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.
Солонгос явж нөхөртэйгээ уулзах гэсэн Л.Бат-Оргилын хоёр дахьхүсэлт
Л.Бат-Оргил нь тус сургуулийн оёдлын мэргэжлийн багшаар ажиллаж байгаад бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан байдаг ажээ.Тэрбээр 2019 оны нэгдүгээр сард "11 жил уулзаагүй нөхөртэйгөө уулзаж ирье” сургуулийнхаа захирлаас хүссэн байна. Хэдийгээр төрийн байгууллага ч гэсэн сургуулийн захирал түүний хүсэлтийг зөвшөөрчээ. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Насныхаа ханьтайгаа уулзах гэж тэмүүлж байгаа эмэгтэй хүний тэмүүлэлийг захирал ойлгосон байна. Ингээд визийг нь гаргах бүхий л ажлыг сургуулийн зүгээс хөөцөлдөж өгсөн байна. Ингээд түүний гурван сараар явах виз нь бүтжээ. Л.Бат-Оргил багш ч амьдралыг нь ойлгосонд хөл нь газар хүрэхгүй баярлаж, хамт олны хурал дээр "Ийм том боломж олгосон захирал та аав шиг ах шиг бурхан шүү” гэж уйлж байжээ. Солонгос явж ирсэнийхээ дараа Л.Бат-Оргил багшийн ааш нь хувирч эхэлжээ. Дахин Солонгос явж нөхөртэйгээ байна гээд өөрөө өргөдлөө өгч ажлаасаа гарчээ. Гэвч виза мэдүүлэхэд ажлын газрын тодорхойлолт хэрэгтэй болж, сургуулийн хүний нөөцийн ажилтнаас ажиллаж байгаа гэсэн тодорхойлолт хийж өгөхийг хүссэн гэнэ. Гэвч түүний хүсэлтийг сургуулийн захиргаа хүлээн зөвшөөрөөгүй байна. Учир нь тус сургуульБНСУ-ын сургуультай оюутан солилцоо багш солилцоо гээд олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тийм ч учраас ажлаас гарсан хүнд ажиллаж байгаа гэсэн тодорхойололт хийж өгчихвөл болохгүй. Нөгөө нь хүн нь "харлах” буюу гурван сараасаа хугацаа нь хэтэрчихвэл визаны зөрчил үүснэ. Үүнээс болж олон суралцагчдын гадаадад сурах тэр дундаа БНСУ-д сурах боломжийг хаах болов уу гэжийм шийдвэр гаргажээ. Энэ шийдвэр Л.Бат-Оргил багшид таалагдаагүй байна. Бүр сургуулийн удирдлагуудыг хэл амаар доромжилж, өс санах гол зүйл болжээ.
Цагдаа нөхөр, улс төрч ахтай "шахаа”-ны багш
Батхүүгийн Түвшинжаргал эмэгтэйг анх ХХҮЕГ-ын дарга Нямдаваагийн шахалтаар сонгон шалгаруулалтгүйгээр ажилд авсан байдаг ажээ. Анх ажилд авахдаа Соёл спорт олон нийт хариуцсан ажилтнаар тушаал гаргуулсан байна. улс төрчийн хүн гэдгээрээ далимдуулж ажилдаа хангай ханддаг. Ажлын цаг хийдүүлдэг байдал хэрээс хэтэрсэн гэнэ. Үүнээс болж сургуулийн захирал ажилдаа сэтгэлгүй үр дүнгүй ханддаг байсан учир 2017 оны есөн сард эрхэлсэн ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх шалтгаанаар сахилгын шийтгэл оногдуулж байжээ. Дөнгөж ажилд ороод хэдхэн сар ч болоогүй Өвчтэй аавыгаа харж асрахаар хөдөлмөрийн гэрээнд заагаагүй 45-аас олон хоног цалинтай чөлөөг холбогдох албан тушаалтнаар яриулж шахалт үзүүлжавч явж ирсэн гэнэ. Тус сургууль нь хичээлийн жилийн эцэст бүтэн жилийн ажлын тайлан хэлэлцдэг уламжлалтай. Тухайн үед Б.Түвшинжаргал өвчтэй гэх шалтгаанаар тайлан тавиагүй, дараа нь шаардуулж байж тайлан тавих үүрэг даалгаварын дэвтэрт гарын үсэг зураагүй тайланг бүтэн жилийн хугацаанд өөрийнхөө хийсэн ажлын төлөвлөгөө түүний биелэлтийг авч ирж тайлангаа тавь гэж хэлсэн. Гэвч сургуулийн албан ёсны пэйж хуудаст оруулсан мэдээллүүдийг хуулбарласан хангалтгүй тайлан хэлэлцүүлсэн учир тайлан хамгаалтын хурлаар хангалтгүй дүгнэгдсэн. Бүтэн жилийн тайлан хамгаалалтын хурлаар хангалтгүй дүгнэгдсэн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох хэдий ч өөр ажилд шилжүүлэн тавьсны төлөө гүтгэж бэлгийн дарамт үзүүлсэн гэж сургуулийн захирлын нэр төр, алдар хүндийг гутааж байна. Б.Түвшинжаргалын ажлын байрыг ээлжийн амралт эхлэхээс өмнө буюу 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өөр ажилд шилжүүлсэн байдаг.
Нийслэлийн цагдаа газарт ажилладаг гэх Түвшинжаргалын нөхөр Даваацэрэн гэх сургуулийн захирлыг утсаар заналхийлж, ах нь Ховд аймгийн намын дэд дарга гэх хүн согтуу ярьж дарамталж айлгаж байсан гэнэ.
Салаавчтай багш
Пунцагийн Мөнхжаргал нь тус сургуулийн гоо заслын мэргэжлийн багшаар ажиллаж байгаад Багшийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх шалгалтын комиссоос хангалтгүй үнэлгээ авчээ. Мөн хамт олны хурал дээр П. Мөнхжаргал салаавч гаргаад уурлаж, ажлаас гарна гээд явжээ. Ингээд 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/76 тоот тушаалаар түүнийг ёс зүйгүй авир гаргасан. Хамт олноо үл хүндэтгэсэн гэх шалтгаанаар ажлаас чөлөөлсөн байна. Гэвч тэр багш гурваншатны шүүхэд гомдол гаргажээ. Шүүхийн шийдвэрийн дагуу 1.697.280 төгрөгийг П.Мөнхжаргалд олгуулахаар шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр биелүүлэх ажилд нь эргүүлэн тавих, мөнгийг олгохоор дуудахад Барилга технологийн коллежид ажилд орсон. Мөнгөө аваад ажилдаа эргэн орохгүй гэсэн байдаг энэ дагуу 1.697.280 төгрөгийг 2017 онд олгосон баримт байдаг.
"Хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгдөг. Эхний цаг хичээл орохгүй”
Даваагийн Солонго Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежид химийн багшаар ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр шинэ залуу багш нарыг дарамталдаг, сургуулийн багш ажилтнуудтай зүй бус харьцдаг. Тийм ч учраас ихэнх багш ажилчид аль болох зайгаа барьж харьцахгүй хол байхыг хүсдэг. Оюутан суралцагчтай зүй бус харьцаж хараалын үг хэлж доромжилж хүүхдийн эрхэнд халддаг тохиолдол олон гарсан байдаг. Энэ хувийн зан араншин, ёс зүйг нь хамт олон мэддэг учраас хэн нь ч үг сөргөлддөггүй байсан. Тийм ч учраас дураараа дургиж хичээлийг батлагдсан цагийн фондын дагуу ордгүй өөрөө дур мэдэн хувиараа өөрчилж ордог. "Хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгдөг эхний цаг хичээл орохгүй” гэх мэт илт дураараа аашилдаг. Энэ байдалд нь сургуулийн удирдлагаас шаардлага тавьж стандартын дагуу хичээл сургалт явуулахыг шаарджээ. . Жишээлбэл Даваагийн Солонго гэх багш 2018-2019 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын 2,5 жилийн ангиудад "Органик Хими”-ийн хичээлийг сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд нэг семестерт судлахаар тусгагдсан байхад хичээлийн хуваарьт 2 семестерт судлахаар хичээл сургалтыг зохион байгуулсан нь Боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.10 заалтуудыг зөрчсөн нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын шалгалтаар ч нотлогдсон байдаг ажээ.
Ийм л багш нар Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежийг бужигнуулж байна. Тэд Ерөнхий сайд, ЗГХЭГ, ХЭҮК, ХНХЯ, ЦАГДАА, ШҮҮХЭД сургуулийнхаа захирлыг ажлаас нь халуулах санаатай гүтгэлэгийг нийт хамт олны нэрийг барьж одоо ажиллаж байгаа 3 ажлаас халагдсан 3 багш, 11 удаа удаа дараа өргөдөл гомдол гаргажээ. Тэдний гаргасан өргөдөл гомдлын дагуу ажлын хэсэг гарч, тус сургуулийн захирлын буруутай, үгүйг олон удаа шалгаж Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежийн захирал буруугүй гэх дүгнэлтийг гаргаж байсан байна. Одоо ч захиалгаар шалгуулж л байгаа шалгалтын ажлын хэсгийг захиралд алдаа гаргаж ирэхгүй бол өлсгөлөн зарлана гэж айлгаж тулгадаг сургуулийнхаа удирдлага хэн, ямар хүн байхыг захиалдаг санаандаа таарахгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр харлуулах, гүтгэлэг хийх болжээ. Үүнийг нь шүүхэд нэр төрд халдсан гэх үндэслэлээр гомдол гаргаад өгсөн байна.
Тэд үнэнд гүйцэгдээд эхлэхээр Ерөнхий сайдад мессеж бичиж, Ерөнхий сайдаас захиралд арга хэмжээ авхуулхыг шаардаж худлаа мэдээлэл өгч багш хүнд байхааргүй ааш гаргасан байна. Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежийн захирал ажилдаа хариуцлаггүй хандсан багш нартай хариуцлага тооцож. Худлаа ярьдаг. Хариуцлага алдаж суралцагсдын боловсролын бичиг баримт үнэт цаасыг хулгайд алдаж дүн засдаг, гүтгэдэг. Хамт олондоо хүдэтгэлгүй хандаж нийт хамт олноо бөгс долоогчоор нь доромжилдог.
ҮЭ-н хорооны тамгаа жирэмсний амралтаараа аваад 3 жил алга болдог, оюутан суралцагсдыг хэлж болохгүй муухай үгээр доромжилж, дуртай цагтаа хичээл орно гэж дураараа авирлаж хийчээлийн хуваарь өөрчлүүлж жирэмсний амралтаа авахдаа 2 р улирлын хичээлийг 1 р улиралд орж цалингаа авч амардаг, дураараа аашилдаг багш нартай шаардлага тавьж, өмнөх хэд хэдэн захирлуудаа хөөж явуулж байсан уламжлалтай дархлагдсан багш нартай, багшийн ёс зүй сахилга хариуцлага сахиулан ажилласны шагналд, тэр буруугүй буруутан болон хувирчээ. Хүслийг нь биелүүлээгүй зургаан багшийн үнэн бодит түүхийг уншигч та бүхэнд нэмэр хачиргүйгээр хүргэхэд ийм буюу дээрх зүйлүүд бүгд баримттай байдаг юм байна үнэн бодит байдлыг уншигчиддаа дэлгэхээр сургуулийн захиргаанд баримтыг авах хүсэлт тавьлаа.
Сургууль энэ хичээлийн жилд 98 хувьтай элсэлт авч улсдаа тэргүүлж, хичээлийн байр сургалтын үйл ажиллагаа эмх цэгцтэй л харагдах юм захирал ажлаа хийж чадахгүй бол өөр л баймаар санагдаж хэд хэдэн багштай уулзхад өөдлөх айл үүднээсээ захирал зарчимч, хүнлэг аж ахуйг сайн авч явдаг ямар сургууль байсныг өнөөзөр ямар болголоо хүний хийснийг х