2024 оны 05 сарын 19
Мэдээ, мэдээлэл
Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар

“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”-ын Баруун түгээх төв нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны авто зам сэтлэх зөвшөөрлийн дагуу Сонгино хайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны 1 дүгээр хэлхээний ф125мм-н нийт 160 урт метр халаалт, хэрэгцээний халуун усны шугамыг шинэчлэн солих, засварлах ажлыг хийж байна. Тус ажлыг хийж гүйцэтгэхэд 41 дүгээр байрны туслах асфальтан авто замыг сэтлэн авто машины хөдөлгөөнийг хааж зохицуулалт хийж ажиллаж байна. Тус газрын дарга Ч.Мэндбаяр болон холбогдох хэлтэс, нэгжийн дарга нар Баруун түгээх төвийн засварын ажлын явцтай танилцаж, ажилтнуудтай санал солилцлоо. Тус төвийн хэмжээнд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллахад нэн түрүүнд инженер техникийн ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, инженерийн шугам сүлжээ, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, их болон урсгал засварын ажлын нэгдсэн төлөвлөгөөний дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллахад чанартай материалаар хангах, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг олон асуудалд санал солилцон ажиллалаа.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.