2024 оны 04 сарын 16
Мэдээ, мэдээлэл
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГИЙГ ЦОГТЦЭЦИЙ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК  2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлж буй. Уг бизнес төлөвлөгөөний дагуу үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлээд байгаа юм. Төслүүд хэрэгжиж эхэлснээр 7200 орчим ажлын байр шинээр бий болохоор тооцож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах зорилгоор “ETT JOB FAIR” нээлттэй ажлын байрны өдөрлөгийг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгууллаа.

Тус өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой" ХК болон бүрэлдэхүүн, гэрээт, туслан гүйцэтгэгч зургаан компани оролцсон бөгөөд нийт 477 ажлын байрыг нээлттэй зарлаж 1136 иргэн анкетаа ирүүлжээ. Үүний дагуу анкет шалгаруулалтад тэнцсэн ажилтнуудын сонгон шалгаруулалтыг явууллаа.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.