2024 оны 04 сарын 20
Мэдээ, мэдээлэл
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 хэм давж хална
Амралтын болон сонгуулийн өдрүүдэд ихэнх нутгаар 30 градусыг давж халахыг малчид, тариаланчид, иргэдэд Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна. 

Зургадугаар сарын 25-наас 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 26-27-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг,  төвийн аймгуудын нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно.. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус, говийн бүс нутаг, Дорнод Монголын тал нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. Хугацааны дунд үеэс нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүсэх юм байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.