2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш буюу 5 сарын 1-ний өдөр эхэлж, 3-ны баасан гаригт дуусна.

Энэ жилийн хувьд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр хаахын тулд 5 сая 334 мянган төгрөгийг тушаах ёстой болж байна. Яагаад дүйцүүлэх албаны мөнгөн дүнг ийнхүү нэмсэн талаар албаны хүмүүс одоогоор мэдээлэл хийгээгүй байгаа ч энэ нь эгэл жирийн дундаж амьдралтай залуусын хувьд багагүй хэмжээний мөнгө гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Ингээд ямар тохиолдолд цэргийн албанаас чөлөөлөгдөх шаардлага хангадаг болохыг уншигч танд сонирхуулъя.

  • Сургуулийн өмнөх насны хоёр буюу түүнээс дээш хүүхэдтэй
  • Эхнэр нь жирэмсэн бөгөөд сургуулийн өмнөх насны нэг хүүхэдтэй;
  • Хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй 16 хүртэлх насны төрсөн дүүтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлийн1, 2 дугаар зэрэг тогтоолгосон төрсөн ах, эгч, дүүтэй
  • Хугацаат цэргийн албанд татах иргэний хяналтын тоонд багтаагүй иргэнийг;
  • Гэмт хэргийн улмаас хууль сахиулах байгууллагад шалгагдаж байгаа болон ял эдэлж байгаа
  • Ээлжит цэрэг татлагаар эрүүл мэндээр тэнцээгүй;
  • 60-аас дээш настай эцэгтэй, 55-аас дээш настай эхтэй, хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон эцэг, эхтэй, эсхүл эцэг, эхийн аль нэг нь хөдөлмөрийн чадваргүй, тэднийг хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй бол хамт амьдардаг эсэхийг харгалзахгүйгээр
    Эрүүл мэндийн байдлаар цэргийн албанд тэнцэхгүй болох нь нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр тогтоогдсон;
  • Цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа болон хаасан;
  • Эхнэр нь хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон.
  • Иргэнийг хугацаат цэргийн албаны ээлжит татлагаас дараахь үндэслэлээр тухайн жилд түр чөлөөлж болно