2024 оны 02 сарын 26
Мэдээ, мэдээлэл
НОМИН-д наадмын нэгдсэн урамшуулалт хөтөлбөр үргэлжилж байна

Номинд наадмын урамшуулал эхэллээ. Хэрэглэгч та “Номин сүлжээ” дэлгүүрийн бүх салбараас 2023 оны 7 дугаар сарын 31-нийг дуустал 199,999 төгрөгөөс дээш худалдан авалтыг 5 удаа хийж 30,000 төгрөгийн БОНУС оноо, 10 удаа худалдан авалт хийж 100,000 төгрөгийн БОНУС оноо, 15 удаа худалдаг авалт хийж 300,000 төгрөгийн БОНУС онооны бэлгийн эзэн болох боломжтой боллоо. Мөн та 99,999 төгрөгөөс дээш худалдан авалтад “Номин И Шоп аппликейшн дээр ХҮРД эргүүлэх эрх авч 1,000,000 төгрөгийн БОНУС оноо бэлгэнд авах боломж үүсэх юм.

Та “Номин И Шоп” аппликейшнээ татаад НЭВТРЭХ товчин дээр дарж, өөрийн Номин Бонус картын бүртгэлтэй утасны дугаар болон нууц үгээ оруулахад таны урамшууллын мэдээлэл гарч ирнэ. Түүнчлэн ХҮРД эргүүлэх товчийг дарснаар тохирох урамшууллын оноо таны бонус картанд тэр дороо идэвхжин орох болно.

Мөн та “Номин И Шоп” аппликейшн дотроос 199,999 төгрөгийн худалдан авалт давтамжаас хамаарсан наадмын нэмэлт урамшууллын явцаа хянах боломжтой. Мэдээж та өөрийн худалдан авалтандаа НОМИН бонус картаа ашиглаад 3-10 хувь хүртэл хөнгөлөлтөө эдлэх боломжтой.
Эрхэм хэрэглэгч та Эх орондоо Ээлтэй Сайхан Наадаарай.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.