2024 оны 12 сарын 07
Мэдээ, мэдээлэл
Л.ЭНХРИЙЛЭН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛОВ
"Ташкент-2022" ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн өнгөрсөн жилийн амжилтаа Дохад бататгаж 57 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо. Ингэхдээ тэрбээр Ташкентэд ялж байсан БНСУ-ын 20 настай жүдоч Хүх Мимитэй медальтай үлдэх үү, эс үлдэх үү гэдгээ шийдэх 10 гаруй минут үргэлжилсэн хүч шавхсан барилдаанд торгуулиар ялж дахин шагналын тавцанд зогссон.
Л.Энхрийлэн Монголын цагаан өмсгөлтнүүдээс ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн зургаа дахь (Түүнээс өмнө нь Х.Цагаанбаатар, Д.Сумъяа, М.Уранцэцэг, Г.Болдбаатар, А.Басхүү энэхүү амжилтыг үзүүлсэн) тамирчин болж байна.
 
Эх сурвалж: MGL sport

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.