2024 оны 06 сарын 20
Мэдээ, мэдээлэл
Элсэлтийн ерөнхий шалгалт лхагва гарагт эхэлнэ

Ерөнхий боловсролын арванхоёрдугаар ангийг төгссөн сурагчид энэ сарын 14-нөөс эхлэн элсэлтийн шалгалтаа өгнө.

Тодруулбал элсэлтийн ерөнхий шалгалт монгол хэл бичгийн шалгалтаар эхэлж, зургадугаар сарын 18-нд нийгмийн тухай мэдлэг, физик, орос хэлний шалгалтаар дуусах юм.

Шалгалтын матералыг засах ажил зургадугаар сарын 19-өөс эхлэх бол долдугаар сарын нэгэн гэхэд Боловсролын үнэлгээний төвийн eec.mn вэб сайтад бүх оноог байршуулж, сургуулиа сонгон элсэх боломжоор хангах юм байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.