2024 оны 10 сарын 12
Мэдээ, мэдээлэл
Гэнэтийн үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар, 4-5-нд ихэнх нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 08 дугаар сарын 04-нөөс 08 дугаар сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

4,7-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст бороо, 6-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст, 7-нд нутгийн баруун хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь талын нутгаар өдөртөө хална.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.