2024 оны 10 сарын 12
Мэдээ, мэдээлэл
БНХАУ-ын Баяннуур аймаг руу зорчихгүй байхыг зөвлөж байна

 Өмнөговь аймгийн Ханбогд сумтай хил залгаа орших БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганцмод боомтын орчимд "H7N9" вирусийн гаралтай шувууны томуугаар хүн өвчилсөн тохиолдол гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж гаргасан байна.

Уг зөвлөмжид " Онцын шаардлагагүй бол БНХАУ-ын Баяннуур аймагт зорчихгүй байх; гэрийн тэжээвэр амьтдаас аль болох хол байх, шувууны захаар явахгүй байх; шувуу, гэрийн тэжээвэр амьтдын өтгөн, сангасаар бохирлогдсон гадаргууд хүрэхгүй байх, үхсэн амьтадтай харьцахгүй байх, шувууны гаралтай бүтээгдэхүүний аль улсад үйлдвэрлэсэн, баталгаат хугацаа зэргийг сайтар нягтлах, өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх, шувууны гаралтай мах, махан бүтээгдэхүүн, өндөгийг түүхий, хагас боловсруулан хүнсэнд хэрэглэхгүй байх; гол, булаг, шандны түүхий усыг уухгүй байх, гарыг тогтмол савандаж угаах, өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн хүнд гэнэт өндөр халуурах, ханиалгах зэрэг томуугийн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах"-ыг анхааруулжээ.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.