2024 оны 12 сарын 07
Мэдээ, мэдээлэл
Сурах бичгийн үнэд өөрчлөлт орохгүй

БСШУСЯ-аас энэ жил сурах бичгийн үнэ нэмэгдэхгүй хэмээн мэдэгдлээ. Учир нь яамнаас найман компанил тендерийн эрх өгчээ.  Эдгээр хэвлэлийн компаниуд аймагт байрлах гэрээт борлуулагчдаараа дамжуулан орон нутагт сурах бичгийг хүргүүлж байгаа бол зарим компаниуд өөрсдийн санаачилгаар шуудангаар сурах бичгийг хүргэх ажлыг зохион байгуулж байгаа гэнэ. Ингэснээр сурах бичгийн үнэд хөөрөлт орохгүй гэж үзэж байна.

 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид одоогоор 140 гаруй нэр төрлийн сурах бичиг ашиглаж байна. Эдгээрээс дунд ангид 39, бага ангид 38 нэрийн сурах бичиг ашиглаж байгаа юм.

Энэ хичээлийн жилд бага ангийн сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлэж, орон нутагт хүргүүлжээ. Харин дунд, ахлах ангийн хувьд шинэчлэх шаардлагатай 45 нэрийн сурах бичиг байгаа аж. Шинэчлэгдэх шаардлагатай сурах бичгүүд хэвлэгдээд, ирэх есдүгээр сард ЕБС-д нийлүүлэгдэх юм байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.