2024 оны 04 сарын 27
Мэдээ, мэдээлэл
Хөрсний нурангинд дарагдаж нас баржээ

Бохирын шугамын хоолойн холболтын ажил хийж байсан ажилтан шороонд дарагдаж амиа алджээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд бохирын шугамын хоолойн холболт хийж байсан нэг хүн шороонд дарагдсан тухай дуудлагыг есдүгээр сарын 12-ны өдрийн 17:14 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 17:41 цагт очиход бохирын шугамын хоолойн холболтын ажил хийж байсан 26 настай ажилтан Э нь 3 метрийн өргөнтэй 3 метрийн гүнтэй нүхэнд шороонд дарагдаж нас барсан байсныг 30 минут ажиллаж цогцсыг гарган Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.