2024 оны 11 сарын 12
Мэдээ, мэдээлэл
М.Билгүтэй хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын Тувагийн нийслэл Кызыл хотод чөлөөт бөхийн “Төв Ази”  39 дэх удаагийн тэмцээн боллоо. МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Тува улсын гавьяат тамирчин, улсын заан Дамирангийн Бумбаяраар ахлуулсан Азийн аварга ОУХМ Д.Хүдэрбулга, "Монголиа Опен" ОУТ-ий медальт Б.Нямдорж, Б.Сүхбат, М.Билгүтэй, Г.Чойгажид тэргүүтэй манай улсын 10 гаруй тамирчин уг тэмцээнд хүч үзсэн байна. Үүнээс 97 кг жинд “Женко” клубийн тамирчин, спортын мастер Мөнхжаргалын Билгүтэй хүрэл медаль хүртэж, эх орныхоо нэрийг дуурсгалаа.

Тэмцээнд Монгол, Тувагаас гадна ОХУ-ын Красноярск, Кемерово, Хакас, Новосибирск, Буриадын нийт 150 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөв.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.