2024 оны 07 сарын 13
Мэдээ, мэдээлэл
МАН: Нэр дэвшигч Г.Сайханбаярыг эргүүлэн татна гэв

УИХ-ын 1-р тойрог нэр дэвшиж буй Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эргүүлэн татаж байгаагаа ус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ.

Тэрээр, "Өвөрхангай аймгийн Сант суманд 2024 оны тавдугаар сарын 15-16-нд шилжих шөнө хүний амь нас хохирсон эмгэнэлт хэрэг гарсанд харамсч байна. Талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй П.Отгонбаатар нь УИХ–ын нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан. Тиймээс нэр дэвшигч Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэн, эргүүлэн татах шийдвэрийг гаргалаа" гэв. Мөн хууль хяналтын байгууллагын дүгнэлт гартал уг хэргийг улстөржүүлэхгүй байхыг улс төрийн бусад намуудад уриаллаа.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.