2024 оны 12 сарын 14
Мэдээ, мэдээлэл
"Сошиалаар шидье, сошиалаар шийдье"

Голомт банкны шинийг эрэлхийлэгч хамт олон дөрөвдүгээр сарын 11-ний өдөр харилцагчдадаа шинэхэн бэлгээ задалж, "SocialPay" үйлчилгээг анх удаа нэвтрүүллээ.

Энэхүү үйлчилгээ нь гар утас, и-мэйл хаяг, Facebook, Twitter сүлжээ ашиглан түргэн шуурхай хугацаанд гүйлгээ хийх боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой аж.

Үйлчилгээг ашиглахын тулд iOS 9.0 болон Android 4.0-ээс дээш үйлдлийн систем бүхий гар утсандаа "SocialPay" аппликэйшнийг татаж суулгах ёстой юм.

Энэ үйлчилгээнд нэгдсэн цагаас эхлэн та дансны дугаар, данс эзэмшигчийн нэр цээжлэх шаардлагагүй болохоос гадна бүх төрлийн гүйлгээ шилжүүлэгт ямар ч шимтгэл төлнө гэж санаа зовох асуудалгүй болох юм.

"SocialPay"

аппликэйшнийг ашиглан ажлын цагт баригдалгүйгээр хэзээ ч гүйлгээ хийж болох бөгөөд зөвхөн төгрөгөөр, 100-1,000,000 төгрөгийн гүйлгээг хийх боломжтой юм байна.

АППЛИКЭЙШНИЙГ ТАТСАНААР
  • GPS байршил ашиглан ойр байгаа хүндээ мөнгө шилжүүлэх,
  • Мөнгө хүссэн хүсэлт, нэхэмжлэх илгээх,
  • Онлайнаар дансаа холбох болон Голомт банканд данс нээлгэж, харилцагч болох,
  • Бусадтай чатлах боломжтой юм байна.

Мэдээж мөнгөн гүйлгээний асуудал учраас нууцлал сайтай байх ёстой. Үүнийг гүйлгээ хийхдээ код оруулах болон ухаалаг утасны хурууны хээ танигчийг ашиглан асуудалгүй болгожээ. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.