Өнөөдөр НЗДТГ, НХЭГ, Career хөгжлийн төв хамтран “Нэг өрх нэг ажлын байр 2018 Хөдөлмөр эрхлэлтийн форум-2018"-ыг зохион байгууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөрт орсон “Нэг өрх, нэг ажлын байр” хөтөлбөрийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд хийсэн ажил, цаашид юу хийх вэ гэдгийг форумын үеэр хэлэлцсэн юм. Тус форумд иргэний нийгмийн байгууллага, ажил олгогч үйлдвэрчний эвлэл, ажил хайгч иргэн, эрдэмтэн судлаачид оролцлоо.
Форумын нэгдсэн хуралдаанд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг “Хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьснаар эхлүүлсэн юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Энхтөр:
“Улаанбаатар хотын хэмжээнд 60 хувь буюу 244 мянган өрхөд судалгаа хийсэн. Энэ судалгаанаас харахад нэг өрхийн таван иргэн бүгд ажилгүй байх тохиолдол 1122 өрх байна. Энэ судалгааг дүүрэгрүү хүргэж ажил хөдөлмөрт зуучлах чиглэлийг хүргүүлсэн. Бид үүнээс гадна Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгуулж, ажил олгогч болон ажил хайгч иргэд нэг доор төвлөрөх боломжийг бүрдүүлсэн. Энэ ажил бол их үр дүнтэй байгаа. Өмнө нь бид Сүхбаатарын талбай дээр ажил олгогч болон ажил хайгч нарт зориулсан зуучлах өдөрлөгийг хэд хэдэн удаа зохион байгуулсан ч яг ажилд орсон хүн цөөхөн байсан. Харин энэ төвийг байгуулснаар энэ байдал өөрчлөгдсөн. Зарим ажил хайгч иргэн маань өөрийгөө ч сайн танилцуулж чаддаггүй. Харин энэ төв маань тэдгээр иргэдэд зөвөлгөө өгч, сургалт зохион байгуулсан. Энэ төвийг цаашид нэмэгдүүлэх, иргэдрүүгээ илүү ойртуулж ажиллах хэрэгтэй байгаа учраас дахин нэг төвийг байгуулахаар болсон. Өнөөдөр манай 150 хороон дээр яг хөдөлмөр эрхлэлтрүү чиглэж ажиллаж байгаа ажилтан байхгүй учраас энэ төвүүдийг олноор байгуулах нэн шаардлагатай байна гэж харж байна. Яам, орон нутаг, нийслэл, дүүрэг хамтын ажиллагаагаа уялдуулах нь хамгийн чухал, бүтцийн хувьд дэлгэгдэж хороон дээр тулж ажиллах шаардлагатай байна.
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг:
Иргэдийн хөдөлмөр эрхлэх боломж, нөхцлийг бүрдүүлж, ажиллах хүчний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх замаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэн, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдын түвшинг бууруулж, амжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн ажлыг зохион байгуулагч төр, бизнесийн байгууллагуудын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллага болон иргэдийн оролцоотойгоор өнөөдрийн форумыг нийслэлд анх удаа зохион байгуулж байна. Хөдөлмөр эрхлэлтийн суурь судалгаануудын үр дүн, зөвлөмжийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаануудад бүрэн ашиглаж байгаа эсэх, ажил эрхлэлтийг дэмжих бодлого түүнийг хэрэгжүүлэхэд талуудыг оролцоог хангах, үр дүнг мэдээллэх тогтолцоог бий болгох зорилготой. Форумын үеэр одоо хэрэглэгдэж байгаа хөдөлмөрийн үйлчилгээ аргыг хэрхэн шинэчлэх вэ, хөдөлмөр эрхлэх хандлагыг залуучуудад хэрхэн хүргэх тал дээр шинэ санал санаачлагууд гарч байна. Эдгээр санаануудыг дараа дараагийн ажил хэрэгтээ тусгаад ажиллах нь бидний бас нэг зорилт. Өнгөрсөн жилийн хувьд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрүүдийг зохион байгуулж ажилласан. Мөр