2024 оны 04 сарын 19
Мэдээ, мэдээлэл
Цасан нурангиас урьдчилан сэргийлэх сургалт болно

Монголын Уулчдын Үндэсний Холбооноос жил бүр өндөр зэрэглэлийн мэргэжлийн багш зааварлагч нарыг урьж уулын спортын тамирчид, сонирхогчдод мэргэжлийн сургалт явуулдаг.

Энэ жил АНУ-ын иргэн, цасан нурангийн шинжээч зааварлагч Билл Глүүд /Bill Glude/ 11 дүгээр сарын 25-ны бямба гарагт танхимын сургалт явуулж, 26-нд нь ням гарагт дадлага хичээл Богд ууланд болох аж.

Сургалт үнэ төлбөргүй зохион байгуулагдана. Тиймээс уулын спорт сонирхогч хэн бүхэн цасан нурангийн талаар анхан шатны мэдлэг мэдээлэл авах боломж бүрдэж байна.

Цасан нурангийн шинжээч, зааварлагч, “Alaska Avalanche Specialists” компанийн үүсгэн байгуулагч Билл Глүүд нь мөсөн гол судлаач, мөсөн голын ай савын геологич мэргэжлээр Вашингтоны Их Сургуулийг төгссөн.

Тэрээр Америкийн цасан нурангийн холбооны Мэргэжлийн зөвлөлийн гишүүнээс гадна тухайн холбооны Удирдах зөвлөлд ажиллаж байсан бөгөөд цасан нурангийн тал дээр 35 жилийн мэргэжлийн туршлагатай хүн юм байна.

Эх сурвалж: МОНГОЛЫН УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.