2024 оны 12 сарын 14
Мэдээ, мэдээлэл
ШАТАХУУН ДУТУУ ШАХСАН ГЭХ ГОМДОЛЫН МӨРӨӨР ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЛАА

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцууд шатахуун дутуу шахаж иргэд хэрэглэгчдийг хохироож байгаа тухай мэдээлийн дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газруудад чиг үүргийнхээ дагуу “Шатахуун түгээх станцуудын түгээж буй Аи-92, Аи-95 автобензин болон дизель түлшний түгээгүүрийн улсын баталгаажуулалт, лац тэмдгийн бүрэн бүтэн байдалд шалгалт хийж, хяналт шалгалтынхаа дүнг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх талаар албан бичиг хүргүүлсэн.

Энэ хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2018 оны есдүгэр дүгээр сарын 24-ний 01/236 дугаартай удирдамжтай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт”-ыг нийслэл, орон нутгийн хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхэлж буй компаниудын шатахуун түгээх станцын түгээгүүрийн хэмжлийн нэгдмэл байдалд Стандарт, хэмжил зүйн газартай хамтран хийж гүйцэтгэсэн байна.

Хяналт шалгалтад нийт 16 компанийн ШТС-уудаас түүвэрлэн сонгож 22 объектыг хамруулан шалгахад түгээгүүрүүд нь улсын баталгаажилтад хамрагдсан гэрчилгээтэй, баталгааны лац тэмдэг хөндөгдөөгүй, түгээгүүрийн хэмжил зүйн үзүүлэлт нь “Шатахуун түгээгүүр.Шалгах арга хэрэгсэл” MNS 3015-2014 стандартын шаардлага хангаж байсан байна.

0a8f727372cc83e1bceb9a3e5823999a Шатахуун дутуу шахсан гэх гомдолын мөрөөр шуурхай арга хэмжээ авч ажиллалаа

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.