2025 оны 02 сарын 12
Мэдээ, мэдээлэл
Иргэд хуулийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдлоо ямар шатанд явж байгааг мэдэх вэб сайттай боллоо

Өнөөдөр Шүүх эрх мэдийн болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан мөн E-JUSTICE.MN  сайтын нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны гишүүн Л.Мөнхбаатар, ШЕЗ-ийн дарга, цагдаагийн хурандаа Н.Лүндэндорж,  УЕП-ын орлогч Б.Амгаланбаатар, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Амгаланбаяр, ЦЕГ-ын дарга, дотоодын цагдаагийн ерөнхий командлагч, цагдаагийн  хурандаа С.Баатаржав,  ҮСХ-ны дарга А.Ариунзаяа, ХБНГУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны Хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Доктор Кристиан Гласс нар болон бусад төлөөллүүд оролцлоо.

Энэхүү мэдээллийн сан нь шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн давхардлыг арилгах, гомдол мэдээлэл, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хянан шалгах, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны менежментийг сайжруулан хялбаршуулах цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох  юм.

Энэ үеэр ХЭН ЮУ ХЭЛСЭН талаар тоймлон хүргэж байна. 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан:

Иргэд хуулийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдлоо ямар шатанд явж байгааг мэдэх вэб сайттай боллоо Arslan.mnЭнэ ажил 3 жилийн өмнөөс УИХ-ын ХЗБХ-ны шийдвэрээр хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох, иргэдэд хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хүргэх зорилгоор ХЗДХЯ-ны дэргэд байгуулагдаж ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг, бусад хандивлагч оролцогчдын дэмжилэгтэйгээр үндэсний боловсон хүчин, ШЕЗ, УПЕГ,  ЦЕГ, ШШГЕГ гээд байгууллагуудын хүч оролцоотойгоор энэ ажлын ард гарч чадлаа. Энэ ажил бол хууль сахиулах үйл ажиллагаанд үр дүнтэй ашигтай  ажил болсон гэж итгэж байна. 

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Л.Мөнхбаатар:

Иргэд хуулийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдлоо ямар шатанд явж байгааг мэдэх вэб сайттай боллоо Arslan.mnХЗБХороо 2015 оны 7 сарын 8-ны өдрийн хурлаар  шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны уялдааг нэмэгдүүлэх зорилгоор  мэдээллийн нэгдсэн сангийн асуудлыг хэлэлцэж, Шүүх эрх мэдлийн болон Хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан байгуулах тухай 23  дугаар тогтоол гаргаж байсан. Энэ тогтоолын гол зорилго нь шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын үүрэн холбооны мэдээллийн суурь сүлжээнд үндэслэсэн мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах, мэдээллийг нэгтгэж, харилцан солилцох  программ хангамж, цахим төслийн суурь мэдээллийг бий болгох, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилготой байсан. Өнөөдөр 23 дугаар тогтоолын хэрэгжилт биелэж,  мэдээллийн  нэгдсэн санг байгуулагдаж байгаад ХЗБХ-ны өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхний ажлыг бидний зүгээс дэмжиж ажиллах болно.

ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж:

Иргэд хуулийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдлоо ямар шатанд явж байгааг мэдэх вэб сайттай боллоо Arslan.mnБид  өнөөдөр Монголын шүүх, хуулийн байгууллагын хөгжил, техник технологийн дэвшил бүтээмж  хариуцлага үр нөлөөтэй байдгийг харуулах нэгэн том үйл явдлыг гэрч болж байна.  Дэлхийн аль ч улс оронд  тэр дундаа хууль сахиулах, шүүхийн б