2024 оны 10 сарын 09
Мэдээ, мэдээлэл
Наадмын үеэр 470 мянга орчим жуулчин хүлээж авна

Урин дулаан цаг ирж аялал жуулчлалын улирал ирсэнтэй холбогдуулан манай улсыг зорих жуулчдын тоо нэмэгджээ. Тодруулбал, энэ оны эхний дөрвөн сард Монгол ирсэн жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өссөн гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ. Мөн "Дөрвөн улиралтай Монгол орны хувьд аялал жуулчлалын улирал тавдугаар сараас эхэлдэг. Мөн удахгүй болох наадам аялагч жуулчдын гол “бай” болдог юм. Тиймээс гол ажил урд хүлээж байгаа" гэв.

2016 онд манай улс аялал жуулчлалын салбараас 312 сая ам.доллар олсон байна. Одоогийн байдлаар манай улсад бүртгэлтэй 274 жуулчлалын компани, 438 жуулны бааз, 400 орчим зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

Салбарынхан энэ онд 470-480 мянган жуулчин хүлээж авна гэж тооцож байгаагийн ихэнх нь наадмын үеэр ирэх аж.  

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.