
Монгол Улсын тав дахь Ерөниийлөгчийг сонгох сонгууль энэ сарын 26-нд болно. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга Их Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, Монгол орноо нар зөв тойрон иргэд сонгогчидтойгоо уулзаж байгаа билээ. Тэрбээр өчигдөр долоо дахь аймгийнхаа буюу дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн сонгогч, дэмжигч, иргэдтэйгээ уулзаж, мөрийн хөлөлбөрөө танилцууллаа. Энэ удаагийн уулзалтад АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Дундговь аймгийн АН-ын дарга Ц.Мөнхбат, аймгийн Ардчилсан холбооны тэргүүн С.Пүрэвсүрэн нар оролцлоо.
Уулзалтын эхэнд Дундговь аймгийн АН-ын дарга Ц.Мөнхбат үг хэлсэн. Тэрбээр “Бид төрийн тэргүүнээ сонгох түүхэн сонголтын өмнө ирээд байна. Энэ удаагийн сонгуульд бид ялагдах эрхгүй. Учир нь нэг нам хэт олонх болж, түүндээ бардаж, халж сольсон, зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө ажилласан ийм үед бид чухал сонголт хийх гэж байна. Манай намд алдаа, оноо байсан. Түүнийгээ засч залруулахын төлөө намын шинэчлэлийг хийж, гишүүдийнхээ шийдвэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулсан. Бид том эрх мэдэл, асар их мөнгөний эсрэг өрсөлдөж байгаа гэдгээ алхам тутамд мэдэрч байна. Тиймээс Монголоо гэсэн сэтгэлтэй монгол хүн бүрийн сэтгэл зүтгэл, сонголт хэрэгтэй. Тэр дундаа АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг сонгохыг уриалж байна. Тэрбээр эв эеийг эрхэмлэсэн, иргэдээ дэмжсэн Ерөнхийлөгч байж чадна. Монгол ялна аа” хэмээн хэлсэн юм.
Түүний дараа АН-ын дарга С.Эрдэнэ үг хэлж, энэ намаас нэр дэвшсэн Х.Баттулгыг дэмжихийг уриаллаа. Мөн Дундговь аймгийн Ардчилсан холбооны тэргүүн С.Пүрэвсүрэн, ахмад гишүүн А.Хатантөмөр нар үг хэлж, амжилт хүсч, дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Улмаар нэр дэвшигч Х.Баттулга сонгогчдод хандаж үг хэлж, улс орон ямар байгаа талаар хэлж, юу өөрчлөх цаг болсныг сануулсан. Тэр дундаа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль эдийн засгийн эрх чөлөөний төлөөх сонгууль байх болно гэдгийг онцолсон юм. Мөн эдийн засгийн хараат байдал руу орчихсон. Хятадаас 96 хув