2024 оны 12 сарын 07
Мэдээ, мэдээлэл
УНТЭ COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Коронавирусийн цар тахлын халдвар дэлхий нийтийг нөмөрсөн энэ өдрүүдэд эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тэгвэл УНТЭ-ийн хамт олон 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг гаргаж, долоо хоногт хоёр удаа, шаардлагатай үед шуурхай хурлыг тогтмол зохион байгуулж ажиллаж байна. Мөн шуурхай удирлагын баг томуугийн халдварын талаарх мэдээллийг найман цаг тутамд цуглуулж, 24 цагийн мэдээг эмнэлгийн удирдлага, тасаг төвийн эрхлэгч нарт мэдээлж ажиллаж байна. Цаашид халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү хийхийг зорьж ажиллаж байна хэмээн албаныхан хэлж байлаа.

COVID-19 халдвараас сэргийлэх зорилгоор

-  Томуу томуу төст өвчний дэгдэлтийн үед бэлэн байдлыг хангаж ажиллах тухай
-  Covid-19 болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах тухай
-  УНТЭ-ийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллах тухай
-  Болзошгүй аюул ослоос сэргийлж бэлэн байдлыг хангах тухай
-  Тусламж үйлчилгээг зохион байгуулах тухай
- Тусламж үйлчилгээг шилжүүлэн авч ажиллах тухай зэрэг  зургаан удаагийн тушаал батлан үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.

Arslan.mnЭмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн тоо буурахгүй байгаа бөгөөд үйлчлүүлж байгаа иргэд, ажилчдад энэ төрлийн халдвараас сэргийлэх зөвлөмжийг зарлан мэдээлэх системээр хүргэж, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвтэн эмчлүүлэгчдийн эргэлтийг зогсоож, угтан чиглүүлэх зорилгоор гурван цэгт хяналтын пост ажиллуулах, эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн халууныг хэмжиж, гар ариутгах нөхцлөөр хангаж ажиллаж байна.

Мөн эрсдэл өндөртэй Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасаг, Амбулаторын хэсгийг өдөр бүр агаарын болон гадаргуугын ариутгал хийж бусад тасаг, төвийг дөрвөн удаа ариутгах ажлыг хийж байна. 

Байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, сэжигтэй тохиолдол бүртгэгдвэл тусгаарлах 45 ор, нөөц 13 ор, хүний нөөц, тоног төхөөрөмжийг бүрдүүлэн бэлэн байдлыг хангах ажлыг бүрэн хийгээд байгаа аж. Хавсарсан эмгэгтэй, амьсгал болон бөөрний дутагдалтай өвчтөнгийг эмчлэх эрчимт эмчилгээний тасгийн үйл ажиллагааг нэмэгдүүлжээ. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.