2024 оны 04 сарын 20
Мэдээ, мэдээлэл
Наадмаар ажиллах хилийн боомтуудын хуваарь

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол-Орос, Монгол-Хятадын улсын хилийн боомтууд дараахь хуваарийн дагуу амрах болно.

 

Үүнд: Монгол-Оросын хилийн боомт (Монгол Улс, ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаар тохиролцсоны дагуу):

  • Цагааннуур-Ташанта боомт 7 дугаар сарын 11-15-ны өдөр
  • Тэс-Шар суурь боомт 7 дугаар сарын 11-13–ны өдөр
  • Ханх-Монд боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
  • Ульхан-Дээд ульхан боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
  • Боршоо-Хандгайт боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
  • Арцсуурь-Цагаантолгой боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр тус тус амарна.

 

Харин олон улсын авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу ажиллана. Монгол-Хятадын хилийн боомт (Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн хүрээнд):

 

Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд 2017 оны 7 дугаар сарын 11-15-ны өдөр амарна. Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.