2024 оны 04 сарын 25
Мэдээ, мэдээлэл
Жүжигчин Т.Бархүү гэр бүлийн хамт М.Анхцэцэгийн дүүд нэг сая төгрөг хандивлав

Хүндийн өргөлтийн залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэгийн дүүд туслах аян амжилттай үргэлжилж, олон олон хүн хандив өргөсөөр байна.

Тухайлбал урлаг спортын алдартнууд энэхүү аянд маш сайн нэгдэж байгаа юм. Өчигдөр л гэхэд "Яг түүн шиг" шоунд өөрийнхөө авъяасыг гайхалтай нээгээд буй жүжигчин Т.Бархүү болон түүний гэргий МУГЖ И.Одончимэг нар хандивын аянд нэгдэж нэг сая төгрөгний хандив өргөлөө.

Мөн УДЭТ-ийн жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр тэргүүтэй жүжигчид энэхүү хандивын аянд нэгджээ.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.