2024 оны 04 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Эргүүлийн цагдаа нар гурван хүүхдийн амийг аварчээ

Энэ сарын 29-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаяр нар дүүргийнхээ 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ гурван хүүхдийн амь аварчээ.

Тодруулбал, эргүүл хийх үед Согоотын ... тоотод айлын хашаа шатаж байсныг шуурхай очиж шалгахад иргэн Ц-ийн хашаанд гал гарч, түймэр байшин, хажуу айлын хашаа руу орох эрсдэлтэй байжээ. Алба хаагчид хажуу айлын хүнээс нь “Онцгой байдлын газарт дуудлага өгөхийг хүсээд”, гэртээ харгалзах хүнгүй байсан 4-12 насны гурван хүүхдийг аюулгүй газарт гаргаж, гарын доорх материал ашиглан түймрийг цурамд оруулаад байхад онцгой байдлынхан ирж, галыг бүрэн унтраасан байна. Мөн хашаанд гурван автомашин байсан бөгөөд гал тархсан бол илүү их эрсдэлтэй нөхцөл байдалтай байсан аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.