2024 оны 06 сарын 21
Мэдээ, мэдээлэл
21208 ИРГЭНИЙ ТЭТГЭВЭР 50000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЛЭЭ

Нэгдүгээр сарын 1-ний энэ өдрөөс 21208 иргэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдлээ. 1990 онд төрүүлсэн хүүхдийн тоогоороо тэтгэвэрт гарсан ээжүүд маш бага тэтгэвэр авч байгаа буй шударга бус явдлыг зассан хуулийг баталж, 130 гаруй мянган хүн өнөөгийн тэтгэврийн дундаж хэмжээнд хүрэхүйц тэтгэвэр авахаар болж байна.
 

  1. Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч, зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн НДШ төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцох;


Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснийх нь 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгох;

  1. Нийгмийн даатгалд даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг төрөөс;

 Сайн дураар даатгуулсан эхийн хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийг өөрөө хариуцаж байсныг холбогдох хуульд өөрчлөлт оруулж 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгох юм. Мөн Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ.
1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон 44 мянган иргэний 21.2 мянга нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Эдгээрийн 14.4 мянга буюу 68 хувь нь олон хүүхэд төрүүлсэн нөхцөлөөр, 3.8 мянга буюу 18 хувь нь ажилласан жилийн болзол хангасан үндэслэлээр эрт тэтгэвэр тогтоолгосон юм. Ажилласан жил цөөн, тэтгэврийн хэмжээ нь бага байгааг харгалзан дээрх 21.2 мянган иргэний тэтгэврийг нэмлээ.

Шуурхай.мн 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.