2024 оны 12 сарын 10
Мэдээ, мэдээлэл
Сонгинохайрханчууд 1000 гаруй мод тарилаа

Үндэсний мод тарих өдрөөр албан байгууллага аж ахуйн нэгжүүд жил бүр мод тариад заншсан. Зарим хүмүүс мод арчилгааг муу хийж байгаагаас тарьсан мод нь ургахгүй байгааг шүүмжилж байгаа. Тэгвэл тарьсан модоо арчилж ургуулах нь чухал гэдгийг Сонгинохайрханчууд онцолж Баянхошуу хайрханы бэл болон Нарангийн энгэрийн хогийн цэгийн хамгаалалтын бүс дагуу 1000 гаруй мод тарьсан байна. Тарьсан модоо арчилж хамгаалах нь чухал учраас хороод болон аж ахуйн нэгжүүд хамтран усалгаа арчилгааг хийх юм байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.