2024 оны 06 сарын 22
Мэдээ, мэдээлэл
Су.Батболдын намын даргын сунгаанд өрсөлдөх найдвартай санхүүжилт “Тэмп Ланд” биш биз!!

Хотын дарга Су.Батболд өмнөх даргынхаа шийдвэрийг сөрж, Улаанбаатар хотын төвийг Яармаг руу шилжүүлнэ гэснээс хойш нилээдгүй хугацаа өнгөрлөө. Гэвч одоо хэрнэ хаана ямар барилга байгууламж байригдаж хэзээ нүүх гэж байгаа нь тодорхой бус байсаар... Харин өнгөрсөн 4 дүгээр сараас эхлэн Хан-Уул дүүүргийн VI хорооны нутаг, "Мөнххада” компанийн харалдаа, замынх нь урд тулгаад нимгэн саарал төмөр болон сараалжин хашаагаар хашаалсан ч одоо хундаамнаас өөр зүйлгүй зогсонги байдалтай мартагдаж байх шиг. 

Гэтэл Хотын дарга маань албаныхнаа хүмүүсийг дагуулж хот төлөвлөлт судалж байгаа нэртэйгээр нилээдгүй олон газраар аялсан гэдгийг иргэд мартаагүй. Тодруулбал Лондон, Хонг Конг, Сөүл гэх мэт улсын төвүүдээр зардал болон явсан нь одоо ч хэвлэлийн хуудаснаа тод бичигдсэн байгаа. Харин эрхэм МЭЭР маань энэ тухайгаа одоо ор тас мартсан байгаа биз. 

Гэхдээ хамгийн хачирхалтай нь энэхүү хотын захиргаа баригдах барилгын тендер хэзээ хэрхэн болж өнгөрсөн талаар бас л баттай мэдээлэл байхгүй. Харин "Тэмп Ланд” зэрэг нэр бүхийн 2-3 компани барихаар ажилдаа орсон гэх. Гэвч энэхүү "Тэмп Ланд” гэдэг компани нь 2008 онд Арцатын аманд эзэмшиж байсан газраа ашиглаагүй учраас цуцлуулж байсан гэхээс өөр нэр, түүхгүй аж. Гэтэл яаж яваад энэхүү 60 тэрбумын төслийг авсан нь тодорхой бус. 

Хачирхалтай нь ирэх сарын 7-нд МАН-ын Бага хурал болно. Тэр хурлаар Нийслэлийн намын даргыг сонгоно. Сонгуульд Су.Батболд өрсөлдөж байгаа гэнэ. Тэгэхээр түүний талаар ямар нэгэн буруу зөрүү зүйл хэлж ярихыг хатуу хориглсон сурагтай. Учир нь энэ талаар ам сөхвөл барилгын ажил удаашрана, цаг алдана хэмээн үзсэн бололтой. Тийм дээ ч "..Яармагт Хотын шинэ төв, тарийн захиргааны байгууллагуудын барилгыг барих ажлыг хийх компанийг заавал тендер явуулахгүйгээр "шалгаруулж” болно” гэсэн зөвшөөрлийн бичгийг нэр бүхий хуулийн байгууллагаас гаргуулахаар шахалт үзүүлээд эхэлсэн тухай мэдээлэл бас байна.

Сонирхолтой гэсний учир хотын захиргаа барихад МАН-ын бага хурал ямар хамаа байна аа. Ер нь төр нь мэдэлтэй юм уу?, нам нь мэдэлтэй юм уу? 

Эцэст нь хэлэхэд "Тэмп Ланд” гэх энэ компани хэнийх болоод ийм давуу эрх эдэлж, Су.Батболд даргын ирэх сонгуульд хүртэл нөлөөлнө гэж үзэх болов. Ийнхүү хууль бусаар тендергүйгээр 60 тэрбумын төслийг өгөх гэж улайраад байгаа "Темп Ланд" компани Су.Батболдын намын даргын сунгаанд өрсөлдөх найдвартай санхүүжилт биш биз!!

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.