2024 оны 12 сарын 11
Мэдээ, мэдээлэл
Орос улс Катар руу нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлэхэд бэлэн байна

Орос улс Катарын хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтээ нэмэгдүүлэхэд бэлэн байгаа ч одоогийн байдлаар ОХУ-ын Хөдөө аж ахуйн яаманд албан ёсны хүсэлт ирээгүй байна гэж ХААЯ-ны сайдын нэгдүгээр орлогч Жамбулат Хатусов мэдээллээ.

“Манай улс экспортын асар их нөөцтэй, тиймээс хэрвээ шаардлагатай бол нийлүүлэлтээ нэмэгдүүлэх бүрэн боломжтой” гэж тэрбээр хэлжээ.

Гэхдээ Катар улс одоогийн байдлаар Оросын яаманд хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх талаар дэмжлэг үзүүлэх хүсэлтээ ирүүлээгүй байна гэж тэрбээр хэлжээ.

“Катар улс албан ёсоор ХААЯ-нд хандаагүй. Бараг ингэх ч үгүй болов уу, бид олон улсын зах зээл дээр байдаг, тийм болохоор энэ бүхэн биржийн худалдаагаар явагддаг. Орос улс улаан буудай, цагаан будаа, элчин чихэр, ургамлын тос, мах, сүүн бүтээгдэхүүн экспортлоход бэлэн байна. тийм болохоор манай бүтээгдэхүүний жагсаалт их өргөн” хэмээн орлогч сайд ярьжээ.

Үүнээс өмнө “Reuters” агентлаг Катар улс хүнсний бүтээгдэхүүн, ус худалдаж авахаар Турк, Ирантай хэлэлцээ хийж байгаа тухай мэдээлж байсан билээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.