2025 оны 01 сарын 19
Мэдээ, мэдээлэл
Г.Сайханбаяр: Би нэрээ татахгүй. Сурталчилгаагаа үргэлжлүүлээд явна

УИХ-ын I тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Г.Сайханбаяр, “Сонгуулийн хуулийн дагуу нэр татах боломжгүй, суртчилгаагаа үргэлжлүүлээд өрсөлдөнө” гэж мэдэгдлээ. Тэрээр, “Хүний эрдэнэт амь эрсдсэн учир суртчилгааны ажлаа түр зогсоогоод байгаа. Хуульд заасны дагуу нэр татах боломжгүй. Тиймээс цаашид өрсөлдөөд явна. Харин АН-ын дарга Л.Гантөмөр, С.Ганбаатар нар намайг улс төрийн аллага үйлдсэн мэтээр ярьж байна. Тиймээс сонгуулийн болон хуулийн байгууллагад хандана. Мөн тэр хоёр хүнтэй хаа явсан газар нь таарна гэж бодож байгаа” гэлээ.

24news.mn

http://24news.mn
© 2025 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.