2024 оны 12 сарын 14
Мэдээ, мэдээлэл
Ан Сан Су Чид олгосон Нобелийн Энх тайвны шагналыг цуцлахыг шаарджээ

 Мьянмарын Ардчиллын төлөө үндэсний лигийн тэргүүн Ан Сан Су Чид олгосон Нобелийн Энх тайвны шагналыг нь тус улсын үндэстний цөөнх болох рохинжа лалын шашинтнуудын асуудлаас болж цуцлахыг шаарджээ.

НҮБ-ын мэдэгдсэнээр, Мьянмарын Рахин мужид болж буй мөргөлдөөний улмаас өнгөрсөн сарын 25-наас хойш 123 мянга гаруй рохинжа хүн орон гэрээсээ дайжаад байна. Рохинжа босогчид мужийн цагдаагийн шалган нэвтрүүлэх цэгүүд рүү халдсанаар тус мужид мөргөлдөөн дэгдсэн юм.

Босогчдыг дарахын тулд цэргийн ажиллагаа явуулж байгаа нь энгийн номхон рохинжачуудыг орон гэрээ орхин явахад хүргэж байна.
 
Боловсрол соёл шинжлэх ухааны асуудал эрхэлсэн лалын шашинтны байгууллага /ISESCO/ 1991 онд Нобелын Энх тайвны шагналаар шагнуулж байсан Ан Сан Су Чиг Норвегийн Нобелийн хороонд нэн даруй дуудах хүсэлт тавьсан байна.

ISESCO-ын гаргасан мэдэгдэлд “Ан Сан Су Чи нь уг шагналыг эзэмших эрхээ алдсан учир нь өөрийн удирдлаган доор байгаа улс орон нь лалын шашинт рохинжа цөөнхийн эсрэг үйл ажиллагаа явуулсан бөгөөд уг үйлдэл нь Нобелийн Энх тайвны шагналын мөн чанарыг алдагдуулж байна гэж үзэж байна” гэжээ. Уг мэдэгдлээрээ Мьянмарт хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа дээрх асуудлыг нэн даруй таслан зогсоохыг уриалжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.