2024 оны 10 сарын 15
Мэдээ, мэдээлэл
Зөвшөөрөлгүй бүсэд мал худалдаалж байсан газруудыг татан буулгажээ

Улаанбаатар хотын бүс нутагт буюу нийслэлийн гурван дүүрэгт малын гоц халдварт өвчин гараад байна. Иймээс Баянзүрх дүүргийн Засаг дарга захирамж гаргаж, дүүргийн хэмжээнд малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг зохион буй аж.

Ажлын хэсгийнхэн өнгөрсөн сарын 30-ны өдрөөс эхлэн дүүргийн 11, 20 дугаар хороонд байрлах мал худалдаалах түр цэгийг татан буулгаж, шаардах мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ. Зөвшөөрөлгүй бүсэд мал худалдаалж байсан газруудыг мэргэжлийн байгууллагуудаас орчны цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлт хийж иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлсэн гэв.

Энэ ажил наймдугаар сарыг дуустал үргэлжлэх бөгөөд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хуваарийн дагуу дээрх бүс нутаг бүхий хороодод эргүүл хийн зөвшөөрөлгүй мал худалдаалахыг зогсоох ажлыг үргэлжлүүлэн өрнүүлэхээр болжээ.

Болзошгүй аюул, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийг зөвшөөрөлгүй газар болон хувь хүнээс мал, мах худалдан авахаас татгалзаж, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа байна.  

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.