2024 оны 04 сарын 20
Мэдээ, мэдээлэл
Шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй 45 БАЙРШИЛ

Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 45 байршилд /зориулалтын тээврийн хэрэгслээр/ шинэ ургацын төмс, хүнсний ногооны үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Шинэ ургацын төмс, хүнсний ногооны худалдааг энэ оны наймдугаар сарын 20-ноос аравдугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд 10-19 цагийн хооронд зохион байгуулах бөгөөд нийслэлд батлагдсан байршлуудын мэдээллийг хүргэж байна.

  • Баянгол дүүрэг:

-Хоёрдугаар хороо KFC-ийн зүүн талд
- Төмөр замын Арктай шар байрны урд
-Ачтан эмнэлгийн урд талд
-12 дугаар хорооны ард талд
-18 дугаар хорооны ард талын талбайд

  • Сүхбаатар дүүрэг:

-11 дүгээр хороо Хангай хотхоны дунд талын талбайд
-9 дүгээр хороо “Их тойруу” худалдааны төвийн гадна талбайд
-12 дугаар хороо 32-ын тойргийн уулзварын зүүн талд

  • Хан-Уул дүүрэг:

-20 дугаар хороо Дельта комплекс трейдинг ХХК-ны гадна талбайд
-20 дугаар хороо “Комет сервис” ХХК-ний Лавай худалдааны төв
-15 дугаар хороо “Их наяд плаза” ХХК-ний “Их наяд” худалдааны төв
-10 дугаар хороо Нисэхийн эцсийн буудал
-21 дүгээр хороо “Буянт Ухаа 2” хороолол

  • Сонгино хайрхан дүүрэг:

-12 дугаар хороо 1,2 байрны дунд талд
-13 дугаар хороо 8,9 дүгээр байрны дунд талд
-14 дүгээр хороо 2 дугаар үйлчилгээний төвийн урд талбайд
-15 дугаар хороо 19,20 дугаар байрны дунд талд
-15 дугаар хороо 22,23 дугаар байрны дунд талд
-16 дугаар хороо 3 дугаар үйлчилгээний зүүн талд
-16 дугаар хороо 32,33 дугаар байрны дунд талд
-37 дугаар хороо Содон хорооллын дунд талд
-19 дүгээр хороо Депогийн автобусны буудлын ойролцоо
-10 дугаар хороо Баянхошууны эцсийн буудалд
-22 дугаар хороо Орбитын тойргийн дэргэд

  • Баянзүрх дүүрэг:

-4 дүгээр хороо Жуковын талбайд
-8 дугаар хороо Тэнгэр плазагийн гадна талбайд
-14 дүгээр хороо Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд
-14 дүгээр хороо Сандей худалдааны төвийн зам дагуу
-1 дүгээр хороо Скай их дэлгүүрийн гадна талбай

  • Чингэлтэй дүүрэг:

-1 дүгээр хороо, Ард кино театрын урд талд
-2 дугаар хороо Алтжин, Бөмбөгөр худалдааны төвийн урд талбайд
-3 дугаар хороо Мандухай зочид буудлын урд талбайд
-4 дүгээр хороо Барилгачдын талбайд
-5 дугаар хороо Баавгайтай цэцэрлэгийн урд талбайд
-7 дугаар хороо Зурагтын хуучин эцсийн буудалд
-13 дугаар хороо 17-ын автобусны буудалд ойролцоо
-14 дүгээр хорооны ард талд
-16 дугаар хороо Хайлаастын Хаан банктай эцсийн буудалд
-17 дугаар хороо Микрийн эцсийн буудалд

  • Налайх дүүрэг:

-1 дүгээр хороо Соёл урлагийн ордны өмнөх төв талбайд

  • Багануур дүүрэг:

-1 дүгээр хороо ЭМН төвийн урд талбайд
-2 дугаар хороо Хишиг Уул ХХК-ны “Хэрлэн” худалдааны төвд

Эх сурвалж: НМХГ

 
 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.