2024 оны 12 сарын 11
Мэдээ, мэдээлэл
ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ОЮУТАНД НЭГ ЖИЛИЙН ЧӨЛӨӨ ОЛГОНО

УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн чуулганаар Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийг баталсан. Энэхүү хуулиар 0-6 насны хүүхдэд эмчийн зааваргүйгээр нэмэлт тэжээл өгөхийг хориглосон юм.

Тэгвэл хуулийн төсөлд бас нэгэн заалтыг шинээр нэмсэн нь “Эхийн сүүгээр хооллох хүүхдийн эрхийг хангах, тэднийг өвчнөөс сэргийлэх, эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, гэр бүл төлөвлөлтийг хангах зорилгоор хүүхэд төрүүлсэн оюутанд тэтгэмжтэй нэг жилийн чөлөө олгоно. Оюутны жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг жил ажилласан гэж тооцох ба оюутны үндэсний тэтгэлгийг цуг олгоно” хэмээн заажээ.

Б.БАТ эх сурвалж:news.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.