2024 оны 10 сарын 12
Мэдээ, мэдээлэл
Засгийн газар "Эрдэнэс тавантолгой" компанийн хувьцааг худалдаж авна

“Эрдэнэс Тавантолгой”  компанийн хувьцааг төлбөртэйгөөр худалдаж авсан аж ахуйн нэгж, иргэд нэрлэсэн үнээр нь Засгийн газарт буцаан зарах, төлбөрөө эргүүлэн авах боломжтой болсныг Сангийн яамнаас мэдэгджээ.

Иргэн бүрт олгосон 1072 хувьцаанаас гадна “Эрдэнэс Тавантолгой”  компаниас өөрийн хөрөнгөөрөө хувьцаа худалдаж авсан аж ахуйн нэгж олон байна. Засгийн газрын зүгээс дээрх иргэн, аж ахуйн нэгжүүдийн хувьцааг энэ оны есдүгээр сарын 01 хүртэл худалдан авах аж.

Хувьцаа худалдан авсан аж ахуйн нэгж, иргэд Засгийн газарт худалдах хүсэлтээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) эсхүл Төрийн банкны салбарт хүргүүлэх боломжтой юм. Ингэхдээ аж ахуйн нэгжүүд ҮЦТХТ-д мөнгө тушаасан баримт, байгууллагын гэрчилгээний хуулбарын хамт өгөх ёстой юм. Харин хувь хүмүүс ҮЦТХТ-д мөнгө тушаасан баримт, иргэний үнэмлэхний хуулбарын хамт хүсэлтээ хүргүүлэх аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.