2024 оны 04 сарын 20
Мэдээ, мэдээлэл
Улсын начин Г.Батбаатарын соёолон түрүүллээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан боллоо. Энэ жилийн соёолонгийн уралдаанд 170 орчим хурдан буян шандас сорисон бөгөөд Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат Улсын начин Г.Батбаатарын соёолон бор азарга эргэсэн даруйд хөтөлсөөр  түрүүлж, унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин  олноо баясгалаа.

Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харъяат Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд, гуравт Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул С.Бямбасайханы халиун үрээ, дөрөвт Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харъяат Г.Ганчулууны хээр, тавд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Б.Бадраагийн хээр үрээ тус тус хурдаллаа.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.