2024 оны 12 сарын 14
Мэдээ, мэдээлэл
Шүүгч Г.Буяннэмэхийн захирамжаар ялыг хүндрүүлжээ

 Өнгөрсөн 7 хоногт Улсын дээд шүүх Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцээд анхан, дунд шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож анхан шатруу буцаасан юм. Энэхүү шийдвэрээс хойш хууль хүчний байгууллагынхантай холбоотой но-той асуудлууд гарч эхэлсэн юм.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах шалтгааны нэг болон улс төржсөн уг хэргийг АТГ гурван жил гаруйн хугацаанд мөрдөн байцаах ажиллагаа явуулсны эцэст буюу 2016 оны 12-р сард Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлээр зүйлчилж анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн байдаг. Гэтэл 2017 оны 1-р сард давж заалдах анхан шатны шүүх хурал болохын өмнө шүүгч Г.Буяннэмэх “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйл ангиар (энэ нь өршөөлд хамрагдсан заалт байсан) зүйлчилсэн нь буруу.

Харин 263 дүгээр зүйл ангиар зүйлчлэх ёстой” хэмээн ялыг хүндрүүлсэн захирамж гаргаж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байна. Уг нь прокурорын байгууллагаас шүүх рүү шилжүүлсэн хэргийг шүүхээр хэлэлцэх хангалттай үндэслэл бүрдсэн гэж шүүгч үзвэл шүүхэд шилжүүлэх захирамж гаргах ёстой. Харин шүүхээр хэлэлцэх болоогүй байна, зарим нэг ажиллагаа хийсний дараа шүүхэд шилжүүлэх ёстой гэж үзвэл шүүгч захирамж гаргаж мөрдөн байцаалтад хэргийг буцаах шийдвэр гаргах хуультай. Ингэж захирамж гаргахдаа шүүгч Г.Буяннэмэх иргэн Г.Дэнзэнг прокуророос ялласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйл ангийг өөрчилж 263-аар зүйлчил гэсэн утга бүхий захирамж гаргасан нь хууль бус үйлдэл юм.

Тухайн шүүгч шүүх хуралдааны дараа хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар итгэл үнэмшлээ олж авах ёстой атал шүүгч Г.Буяннэмэх  Г.Дэнзэн нь эрүүгийн хуулийн 263 дүгээр ангид хамаарах гэмт хэрэг үйлдсэн байна гэсэн захирамж гаргаж мөрдөн байцаалтад буцаажээ. Энэ нь Шүүгчийн ёсзүйн дүрэм болон бусад холбогдох хуулийг зөрчсөн үйлдэл аж. Өнөөдөр шүүгчид хараат бусаар, хуульд захирагдаж ажилласныхаа төлөө татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг. Гэтэл үнэн, худлыг дэнслэх ёстой шүүх засаглалынхан энэ мэт үйлдэл гаргаад байвал ард түмэн хэнд итгэх вэ.

Б.Анир 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.