2024 оны 04 сарын 27
Мэдээ, мэдээлэл
“Railbus” хаачив?

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор болоод нийслэлийн иргэдийг хурдан галт тэргээр түргэн шуурхай үйлчлүүлэх зорилгоор "Railbus"-ыг 2014 оны зургадугаар сараас  үйлчилгээнд явуулж эхэлсэн. Гэвч уг төмөр замын автобусаар зорчих тасалбарын үнэ хэт өндөр санагдсан тул иргэд үйлчлүүлэхээ байж алдагдал хүлээж мэдэхээр байгааг албаныхан хэлж тус оны есдүгээр сараас Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Дархан чиглэлд “Railbus”-ыг аялуулж эхэлсэн.

Нийслэлийн иргэд болоод удирдлагууд ч энэхүү хурдан галт тэргийг өнөөдөр мартах дөхжээ.  “Railbus” хаачив?!

Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн албанаас тодруулахад “Railbus” хурдан галт тэрэг Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Дархан чиглэлд өглөөний 09:40 цагт Улаанбаатараас гарч 13:30 цагт Дарханд хүрснээр, Дарханаас 13:54 цагт гарч, Улаанбаатарт 18:12 цагт ирж байна. Үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа гэв. Ингэхдээ том хүн 10300 төгрөг, Хүүхэд 4500 төгрөгийн тасалбараар зорчдог байна.

“RA-2” маркийн энэхүү төмөр замын автобусыг  3,9 сая ам.доллараар ОХУ-аас худалдаж авсан. Улаанбаатар хотод Амгалан-Толгойт чиглэлд зорчуулах гэсэн боловч хэт үнэтэй хэмээн суух хүн олдоогүй тул Дархан-Улаанбатар чиглэлд аялуулсан. Ингэж орон нутгийн үйлчилгээнд “Railbus”-ыг аялуулснаар алдагдалгүй ажиллана хэмээн албаныхан хэлж байсан. Гэвч өнөөдөр энэхүү хурдан галт тэрэгний ашиг, алдангийг тайлагнах хүн олдохгүй байна. Түүний орлого зарлагыг сонирхож буй хүн олон байгаа. Учир нь иргэдийн татварын мөнгөөр авсан УНАА.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.