2024 оны 07 сарын 13
Мэдээ, мэдээлэл
"Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар"-ын удирдлагууд "Ахмадын хороо"-ны байрыг хүлээлгэн өгч, ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

Өнөөдөр (2022.02.21) "Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар"-ын удирдлагууд "Ахмадын хороо"-ны байрыг хүлээлгэн өгч, ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Нээлтийн үеэр тус газрын дарга Ч.Мэндбаяр: "Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар хэмээх их айлын өрхийг таталцаж, түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмад настнуудынхаа энэ өдрийн амар мэндийг эрэн мэндчилье. Өнгөрсөн жил Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын "Ахмадын хороо"-ны дарга, Монголын Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Ш.Содномцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Үйлчилгээний гавьяат ажилтан" цол тэмдгээр шагнуулж, бид бүхэн найм дахь гавьяатаа өлгийдөн авсан сайхан үйл явдал тохиосон билээ. Түүнчлэн МОСНААҮА-ны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоотой байгуулдаг "Хамтын гэрээ"-гээ үзэглэж, өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан, ахмад настанд олгодог тэтгэврийн хувь хэмжээг нэмэгдүүлж чадсан бол өнөөдөр “Хэрэглэгчдэд үйлчлэх төв 14”-д ахмад настнуудад зориулсан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх "Ахмадын хороо"-ны байрыг тохижуулж хүлээлгэн өгч байгаадаа бид бүхэн туйлын их баяртай байна" хэмээн хэллээ.
Мөн энэ үеэр МОСНААҮА-ны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төлөөллүүд тус хороонд 500,000 төгрөгний дэмжлэг үзүүлж, тус газрын Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Энхтөмөр, Хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан дэд дарга Г.Гантулга, Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл, Худалдан авах ажиллагаа, хангамжийн хэлтсийн дарга Р.Цогнэмэх нар үг хэлж баяр хүргэлээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.